ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ким Кардашян өчигдөр 35 нас хүрлээ

    Шоу бизнесийн од Ким Кардашян буюу Kimberly Noel Kardashian өчигдөр аравдугаар сарын 21-нд 35 нас хүрчээ. 

    Тэрээр 1980 онд АНУ-ын Калифорн мужид төрж, 2000 оны эхэн үеэр тэр Парис Хилтонтой нөхөрлөн үдэшлэг арга хэмжээнд хамт явах болж хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн бол 2007 онд найз залуу Ray J-тэйгээ хийсэн секс бичлэг нь цахим ертөнцөд тарж түүний талаарх дуулиан дэгдсэн юм. Үүний дараа жил буюу 2008 оноос тэрээр гэр бүлийнхээ гишүүдтэй Keeping up with the Kardashians телевизийн реалити шоу хийх болж, Кардашяны гэр бүлийнхний талаарх дуулиан, нэр алдар дэлхий нийтэд цуурайтсан билээ. 

    2010 онд Ким уг шоунаас гэр бүлийнхнээсээ хамгийн өндөр орлого олсон буюу 6 сая ам.доллар олсон гишүүнээр шалгарсан бол 2015 онд энэ тоо 53 сая ам.доллар болтлоо өсчээ. 

    Тэрээр дөрвөн дүү, нэг эгчтэй бөгөөд тэд бүгд л олны танил цахим ертөнцийн алдартнууд. Түүний эгчийг Кортни, эмэгтэй дүүг нь Клое эрэгтэй дүүг нь Роб гэнэ. Харин эцэг өөртэй, Женнер овогтой охин нар болох Кендалл, Каяли нарыг хүн бүр мэдэх биз ээ. Кендалл Женнер загварын ертөнцөд нэгэнт хөл тавьж өсөх ирээдүйтэй загвар  өмсөгч гэсэн алдрыг хүртээд буй. 

    Түүний хамгийн бага дүү нарынх нь эцэг Олимпын аварга Брюс Женнер өдгөө мөн л дуулиан шуугианы эзэн болоод байгаа юм. Учир нь гэвэл Ким Кардашяны хойд эцэг энэ онд хүйсээ солиулан нэрээ Кейтлин болгон өөрчилсөн билээ.  

    Ким 2012 онд хэдийгээр албан ёсны нөхөртэй байсан ч удаан хугацааны найз, алдарт реппер Кени Уэйсттэй болзож эхэлжээ.Кенитэй болзож байх үедээ нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгч, 2012 оны арванхоёрдугаар сард анхныхаа хүүхдийг хэвлийдээ тээж байгаагаа албан ёсоор зарлаж, 2013 оны хоёрдугаар бяцхан Норт Уэйст хорвоод мэндэлсэн билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй