Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2015” уран бүтээлийн тайлан тоглолт 10 сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “UB Palace”-ийн концертын их танхимд болох юм.
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд:
Л.Балхжав 1999 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо дуунд дуртай үзэгч сонсогчиддоо толилуулсан нь өнөөдрийн “Миний дуунууд” тоглолтын эхлэл болжээ. Тоглолтын онцлог нь хөгжмийн зохиолчийн дууны болон хөгжмийн цоо шинэ уран бүтээлүүдээс гадна шилдэг бүтээлүүд нь үзэгчдэд хүрдэг бөгөөд мөн олон улсын дуучид хүрэлцэн ирж Монголын үзэгчидтэй мэндчилдэг уламжлалтай. Энэ жил ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев хүрэлцэн ирж хөгжмийн зохиолчийн цоо шинэ уран бүтээл болох “Улаанбаатарын дагина” дуугаа анхлан тайзнаа дуулах бол ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа үзэгчдийн сайн мэдэх “Хатан тэнгэр ижий”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” дуунуудыг оркестр хөгжимтэй хамтран дуулж байгааг онцолж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт