Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” зохиолоор Франц найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн уран сайхны кино манай улсад нээлтээ хийж, киноны зохиолчийг Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос “Бичгийн мэргэн”-д өргөмжилсөн нь саяхан билээ. Их амжилт дагуулсан “Чонон сүлд” кино дэлхийн олон орны үзэгчдэд хүрсээр байна. Дэлхий дахинд 122 сая ам.долларын тасалбар борлуулсан тус кино Турк улсын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
“Чонон сүлд” уран сайхны киноны нээлтэд оролцохоор жүжигчин Р.Анхням зургааны өдөр эх орноосоо хөдөлсөн. Хөл хүнд үедээ найруулагчаасаа нуун киноны зураг авалтанд оролцож байсан эрэмгий бүсгүй Станбул хотод болсон киноны нээлтэнд үндэсний хувцасаараа гоёсон нь бахархал төрүүлж байна.
Дашрамд “Чонон сүлд” киноны талаар хамгийн сүүлийн үеийн “халуун” мэдээг хүргэхэд ирэх хоёрдугаар сард зохиогдох Оскарын наадамд БНХАУ-аас нэр дэвшинэ хэмээн өндөр итгэл найдвар хүлээж байсан ч наадмын шалгуурт тэнцээгүйн улмаас хятад талаас дэвших боломжгүй болжээ. Учир нь хятад, францын хамтарсан уран бүтээлийн багт хятадын талаас шаардлага хангах хэмжээний уран бүтээлч ажиллаагүй гэж үзсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт