ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Steve Madden англи брэндийн цүнх хуулбарласан гэх хэрэг шүүхэд очлоо

    Загвар зохион бүтээгч Стелла МакКартни  Steve Madden компанийг шүүхэд өгчээ. Тэрбум ам.доллараар үнэлэгддэг Steve Madden брэнд цүнхнийх нь загварыг хуулбарлаж “хийц муутай” загвар болгон худалдаж байгаа гэнэ. Стелла МакКартни  өөрийн нэрийн цүнхээ “Falabella Foldover Tote” гэж нэрлэж. Анх 2009 онд худалдаанд гарсан цагаасаа хойш тус брэндийн борлуулалт өндөртэй бүтээгдэхүүн болсон энэ цүнх мөнгөлөг гинжин тоноглолоороо бусдаас ялгарч, хэн ч харсан Стелла МакКартнигийнх гэх танигддаг байна.

    Stella McCartney

    Бүх насаараа цагаан хоолтон яваа энэ бүсгүйн загварыг нь зохиосон цүнх амьтны арьс ордоггүйгээрээ онцлог. Кейт Хадсон, Бейонс, Камерон Диаз нарын худалдан авсан энэ цүнх нийлэг, даавуу болон полиэфирийн мяндсан /polyester/ материалтай. Үнийн хувьд 680 фунт. Харин Steve Madden BTotally гэж нэрлэсэн цүнхээ 70 орчим фунтээр худалдаж байгаа аж. МакКартнийн хуульчид Steve Madden-аас дууриамал цүнхээ худалдахаа зогсоохыг юун түрүүнд шаардаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

    Steve Madden

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй