ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Рианна бэлгийн амьдралынхаа талаар ам нээв

    Олны танил эмэгтэйчүүдийн ганц “зовлон” утасны дугаарыг нь ч мэдэхгүй эрчүүдтэй хэвлэлээр холбогдох байдаг. Дуучин Риана яг л энэ “зовлон”-г эдэлж яваа гэнэ. Vanity сэтгүүлийн 11-р сарын дугаарт ярилцлага өгөхдөө тэрээр  “Одоогоор хэнтэй ч учрахгүй, уулзахгүй байгаа”-гаа мэдэгджээ. “Би бэлгийн хүсэл тачаалдаа дийлдсэн үедээ ч хэн таарсантайгаа харьцаанд ордоггүй” гээд амьдралдаа хэзээ ч нэг шөнийн явдалтай учирч байгаагүйгээ гэж тодотгосон байна. “Би ч бусдын л адил хүн учраас секс үгүйлдэг. Гэхдээ маргааш өглөө нь хийсэн үйлдэлдээ харамсаж сэрэхийг хүсдэггүй” гэжээ. Энэ жил 27 настай Рианна найз залуу Крис Браунаасаа салснаас хойш олон эртэй нэр холбогдсон. Сагсан бөмбөгчин Мэтт Кемп, реппер Трэвис Скотт, реалити од Роб Кардашян, жүжигчин Леонардо ДиКаприо, Колин Фаррелл, Аштон Качер, уралдааны машины жолооч Льюс Хамилтон, дуучин Асап Роки гээд Крисээс хойш Рианнатай холбогдсон эрчүүдийн урт жагсаалт хөвөрнө. Рианна өөрийгөө тийм ч “амархан” эмэгтэй биш гэдгээ Vanity сэтгүүлийн ярилцлагаараа илэрхийлэхийг зорьсон бөгөөд эрчүүдийн тал дээр хуучимсаг үзэлтэйгээ хэлжээ. Өнөөгийн эрчүүд найз нөхдийнхөө дэргэд хайртай бүсгүйнхээ сандлыг татаж өгөх, хүндэтгэж харьцах зэргээс ичдэгт Рианна маш дургүй. Энэ зан чанар нь л эрчүүдийг эр хүн биш болгож гутаадаг  гэж үздэг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй