ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол охид Франц найруулагчийн баримтат кинонд тоглоно

            “Babies” буюу “Хүүхдүүд” уран сайхны баримтат киног та бүхэн санаж байгаа биз дээ. Тус кинонд дэлхийн 4 өөр улсын хүүхдүүдийн төрснөөс хойшхи нэг жилийн амьдралыг тун сонирхолтойгоор үзүүлж чадсанаараа Бокс оффист багтаж сая, сая долларын ашиг олоод зогсохгүй кино шүүмжлэгчдээс өндөр оноо хүртэж чадсан юм.

            Тэгвэл Францын алдарт найруулагч Паскал Плиссон орон орны хүүхдүүдийн мэргэжил сонгох тал дээр тулгардаг асуудал, нийгмийн амьдрал хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар болон тэдний сургуулийн амьдралыг харуулахыг зорьсон бас нэгэн баримтат уран сайхны кино бүтээхээр ажилдаа орсон байна. Энэхүү кинонд мөн адил 4 орны хүүхдүүдийг оролцуулахаар сонгосон бөгөөд үүнд Монгол Улс багтжээ.

            Киноны гол дүрийн баатруудаар Монгол, Энэтхэг, Куба, Бразилын хүүхдүүдийг сонгосон бөгөөд “The big day” кинонд эдгээр хүүхдүүд тус бүрийнхээ мөрөөдлийг биелүүлж, эх орныхоо нэрийг өргөх хүсэл тээн сургуульд элсэж мэргэжил сонгох болон нийгмийн амьдралын асуудлуудтай хэрхэн нүүр тулж байгаа талаар гарах юм байна.

            Манай улсаас уран нугаралтаар хичээллэдэг 11 настай Оюунаа, 13 настай Удвал гэх эгч дүү охидыг сонгосон бөгөөд киноны зураг авалтаа бүтэн жил хийх юм байна.

            Удвал, Оюунаа 2 Улаанбаатар хотод амьдардаг. Тэдний эцэг эх нь охидынхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд хуруу хумсаа хуйхлан зүтгэдэг бөгөөд охид нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд өглөө бүр 5 цагт босч бэлтгэлээ хийнэ. Киноны үйл явдалд охид шилдэг уран нугараач болохын сацуу, сайн их сургуульд орохын тулд хичээлээ хойш тавилгүй бүгдийг амжуулж байгаа талаар гарна. Тус кинонд Монголчуудын соёлыг тод томруун тусгаж өгсөн нь хамгийн том ялгарах онцлог болж байгаа талаар кино бүтээгчид хуучилсан байна. Ямартай ч дэлхийн тайзнаа улс орныхоо нэрийг мандуулахыг гол зорилгоо болгосон хоёр бяцхан охины шаргуу, хөдөлмөрч зан чанар бэртэл авсан ч энэ бүхнийхээ төлөө хэрхэн шүд зуун босч байгаа талаар “The big day” киноноос үзэх болно.

            Дашрамд хэлэхэд Францын найруулагч Паскал Плисон “ Сургуульд явах зам” нэртэй баримтат киног найруулсан бөгөөд уг бүтээлээрээ 2014 оны Олон улсын баримтат киноны наадмууд тэр дундаа Цезарь, Приксийн кино наадмуудаас шилдэг баримтат киноны төрлүүдэд шалгарч байжээ.  

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй