ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Audrey Hepburn-ий хүү ээжийнхээ тухай ийн ярьжээ

    Алдарт жүжигчин Одри Хепбөрний бага хүү Лука Дотти ээжийнхээ амьдралын хэв маягийн талаар Yahoo!Health-д ярилцлага өгчээ. Тэрбээр ээж нь зөвхөн эрүүл зөв амьдрахын тулд бус мөн аз жаргалтай, сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд зөв хооллодог байсныг дурдсан байна. 

    Ингээд тэрээр XX зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байсан ээжийнхээ амьдралдаа үргэлж дагаж мөрддөг байсан цөөн хэдэн зүйлийн талаар ярьсан байна. 

    1. Маш их ус уух: Тэр хүн бүрийг хангалттай их ус уухыг л байнга зөвлөдөг байсан. Маш их ус ууж, хүнсний ногоо хэрэглэх нь эрүүл амьдрах нэгэн үндэс гэж үздэг байсан. 

    2. Харьцангуй бага мах идэх: Түүний хоол хүнсний 80 хувийг хүнсний ногоо болон жимс эзэлдэг байсан учраас ээж маань заримдаа л тун бага хэмжээгээр мах иддэг байсан. Түүний хамгийн дуртай хоол улаан лоолийн сүмстэй гоймон байсан. Хийхэд хэдий энгийн санагдаж болох ч тэр өөрөө үүнийгээ тун нямбай бас үнэхээр гайхалтай хийдэг байсан. Ялангуяа зураг авалтаа дуусгаад гэртээ ирэх бүртээ ээж улаан лоолийн сүмстэй гоймон бэлддэг байж билээ. 

    3. Хөгшрөхөөс хэзээ ч айгаагүй: Нүүрэнд нь үрчлээс нэмэгдэж, үс нь бууралтаж эхлэх үед гоо сайхандаа мэдээж бусад эмэгтэйчүүдийн адил санаа нь зовниж эхэлсэн ч нөгөө талаар тэдгээр зүйлс түүнд баяр баясгалан нэмж, улам илүү өөрийнхөөрөө байхыг хүссэн нь илт байдаг байсан. 

    4. Төмс төмс... бас дахин төмс: Төмс түүний хувьд талх л гэсэн үг. Мөн бид төмсний жижиг тариалан эрхэлдэг байсан учир тэр маш их төмс хүнсэндээ хэрэглэдэг байсан. Магадгүй энэ нь түүний Голланд цустай холбоотой ч байж магадгүй, ямартай ч ээж минь төмсөнд маш дуртай нэгэн байсан. 

    5. Маш жижиг зүйлсээс ч баяр баясгалан мэдрэх: Миний ээж маш өөдрөг нэгэн байсан. Тэр дэлгүүр явах,  ямар нэг шинэ зүйл хийхдээ яг л жаахан охин шиг дэврүүн хандаж, сэтгэл нь хөдөлдөг байж билээ. Амьдралынхаа хамгийн сүүлийн өдрүүдэд ч тэр өвчтэй, өндөр настайдаа бус бидэнд санаа нь зовж мөн эдгэхээрээ Австрали явна гэдэг байв. 

    6. Тэр үргэлж өөрийнхөөрөө байдаг, маш өрөвч бүсгүй байсан: Тэр гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, үл таних хүмүүс гээд л хүн бүртэй нэгэн жигд харьцан үргэлж Одри хэмээх бүсгүй хэвээр байдаг байв. Тэр бусдад үргэлж санаа тавьдаг үнэхээр өрөвч байсан учраас их хугацааг дэлхийг тойрон аялаж ЮНИСЕФ-д ажиллаж хүүхдүүдэд туслаж өнгөрүүлсэн.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй