ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ямар ч үсгүй амьтад ямар харагддаг бол?

    Үс уналтын асуудал зөвхөн хүн төрөлхтөнийг тойрсон асуудал биш бололтой. Цаг уурын өөрчлөлт, генетикийн мутаци, эрдэс бодисын өөрчлөлт, байгаль орчны асуудлаас болж амьтдын ч мөн үс нь унах тохиолдол байдаг ажээ. 

    Гэхдээ тэд үсгүй ч гэсэн өхөөрдөм хөөрхөн басхүү хөгжилтэй харагддаг гэдгийг нотлох зургуудыг танд сонирхуулж байна. 

    Туулай 

    Энэ өхөөрдөм бүжин 2009 онд төрсөн бөгөөд үсгүй төрхөөрөө цахим ертөнцийн "од" болж байв. Гэхдээ үүнээс хэдэн сарын дараа түүний үс ургаж эхэлсэн байдаг. 

    Баавгай 

    Германы Лейпциг хотод амьдардаг "Долорес" баавгай хэсэг бүлэг эмэгчин баавгайн хамт гэнэт нь биеийнх нь үс унаж эхэлсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь генетикийн өөрчлөлтөөс болсон гэнэ. 

    Зараа 

    Англид амьдардаг Бетти хэмээх зарааны "халзарсан" шалтгаан нь тодорхойгүй. 

    Тоть

    Бүх биеийн арьс нь хэт загатнах шувууны нэгэн төрлийн өвчин туссан учраас 35 настай Оскар хэмээх тоть бүх өдөө авахуулжээ. 

    Илбэнх

    Хөхтөн амьтад заримдаа паразитаар өвчилж бүх үс нь унадаг. Ойн амьтдын хувьд нилээд түгээмэл асуудал бол энэ.

    Хэрэм

    Хачигаар өвчилсөн хэрэмнүүдийн үс унадаг ч энэ нь тийм түгээмэл тохиолдол бус. 

    Усан гахай 

    Оцон шувуу

    Харх

    Үсгүй төрдөг хархны төрөл байдаг. Тэдгээр хархнуудын генетизийн өөрчлөлтийг ашиглан судлаачид олон нээлт хийсээр байна. 

    Шимпанзе

    Инж 

    Бяцхан инжнүүд эхийнхээ уутанд хэсэг хугацаанд амьдарсаны дараа үс нь ургаж эхэлдэг ч энэ бяцхан инж ээждээ "гологдсон" учир үсгүй хоцорчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй