ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы ОУ-ын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана

            

            МУЗГ-аас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Япон улсын ЭМХНХЯ мөн Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор энэ сарын 13-20-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод ажиллахаар болсон байна.

            Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахлах бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтсан байна. Ажлын хэсгийн гишүүд тус улсад ажиллах явцдаа Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй