Нийслэлийн ЗДСЭЗ-ийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй байгууллагын дарга нарт хуульд нийцүүлэн сахилгын арга хэмжээ ногдуулахыг Сонгинохайрхан, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Дотоод аудитын алба, энэхүү захирамжийн биелэлтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн ЗДТГ-т даалгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт