ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Соривтой эмэгтэйчүүдийн биед үнэгүй шивээс хийдэг бүсгүй

          Шивээсчин бүсгүй Flavia Carvalho нь гол төлөв бэлгийн болон биеийн хүчирхийллээс үүдэн биедээ хүйтэн мэсний соривтой болсон эмэгтэйчүүдэд үнэгүй шивээс хийж өгдөг аж. 

           Бразилийн Куритиба-д амьдрах энэ бүсгүй энэхүү үнэгүй шивээс хийх ажлаа анх эхлүүлж байхдаа хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ингэж ихээр татна гэж огтхон ч төсөөлөөгүй гэнэ. 

         Тэрээр Huffington Post-д өгсөн яриандаа "Хоёр жилийн өмнө нэгэн бүсгүй соривоо далдлан шивээс хийлгэхийг хүсэх үед би анх энэ ажлаа хийж эхлэхийг  хүссэн” хэмээн өгүүлжээ.

    "Хоёр жилийн өмнө надаар шивээс хийлгэсэн тэр бүсгүй нэгэн шөнийн клубт хүнд хутгалуулсаны улмаас бие нь тийм соривтой болсон байсан"

    "Намайг шивээсийг нь хийж дуусахад тэр маш их баярлаж байгаа нь илт байсан. Би ч түүний хэрхэн баярлаж байгааг хараад сэтгэл их хөдөлсөн"

    "Удалгүй мөн намайг цочирдуулсан өөр нэг явдал тохиосон нь өөрөөсөө ахимаг насны эртэй болздог 17 настай охин байсан. Харамсалтай нь тэр хөгшин эр түүнд байнга бие махбодийн дарамт үзүүлдэг болж таарсан"

    "Учир нь тэр эр түүнээс салахыг ихэд хүсдэг байгаад нэг удаа уулзахдаа бүр гэдсэн тус газар нь хэд хэдэн удаа хутгалж охины биед аймшигтай сорив үлдээснийхээ дараагаар түүнийг зэрлэгээр хүчиндсэн байсан"

    Сайхан сэтгэлт шивээсчин бүсгүй маань мөн хөхний хагалгаанд орсон охид хүүхнүүдэд үнэгүй шивээс хийж өгч тусладаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй