ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ядуу зүдүү амьдралыг туулан нэрд гарсан одууд

    Хүүхэд ахуй нас нь ядуу зүдүү өнгөрсөн ч өдгөө нэр алдар, хангалттай их хөрөнгийг өөрийн авьяас чадвараараа цуглуулж чадсан оддын талаар хүргэе. 

    Justin Bieber

    Канадад төрж өссөн түүний хүүхэд нас тийм ч хангалуун сайхан өнгөрөөгүй гэдэг. 

    Selena Gomez 

    Тэрээр нэгэн яриандаа "Шатахуун авах мөнгөгүй учир манай машин байнга л замын голд унтарчихдаг байсныг нь би сайн санадаг" гэсэн байдаг. 

    Scarlett Johansson

    "Би их мөнгөтэй харьцаж өсөөгүй болоод ч тэр үү надад хангалттай их мөнгөтэй амьдрах нь сайхан санагддаг" хэмээн Холливудын хамгийн халуухан жүжигчдийн нэг Скарлет ярьсан байдаг. 

    Shia LaBeouf

    "Ээж, аав хоёр маань урлагийн хүмүүс байсан хэдий ч хийж бүтээсэн зүйлсийг нь хэн ч сонирхдоггүй байсны улмаас миний хүүхэд нас тэр чигтээ ядуу зүдүү өнгөрсөн. Гэхдээ би одоо ядуу хүн биш. Тэр бүх тарчиг хүнд амьдралыг мэдэрч өссөн нь эргээд надад маш их туршлага, мартах аргагүй дурсамж болж үлдсэн. Тиймээс би тэр өдрүүд, тэр амьдралаараа бахархдаг" хэмээн жүжигчин Шиа PARADE сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байдаг. 

    Nicki Minaj

    "Мөнгөгүй тэр хэцүү өдрүүд надад дахин ирэх вий гэхээс би айдаг. Гэхдээ миний хүүхэд насны хүнд хэцүү үе надад хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ, цуцашгүй хандахыг сургасан" хэмээн тэр нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.

    Leonardo DiCaprio

    Түүний хүүхэд, залуу нас хүчирхийлэл, хар тамхи, биеэ үнэлэлт газар авсан дүүрэгт ядуу тарчиг өнгөрсөн. 

    Mariah Carey

    Алдарт дуучин бүсгүйг хөрөнгө мөнгө, нэр алдаргүй байдлаар төсөөлөхөд бэрх ч гэлээ тэрээр бага насныхаа амьдралын хүнд хэцүү үеийн талаар олон нийтэд нуулгүй ярьдаг нэгэн. 

    Demi Moore

    Жүжигчин Деми Мур ч мөн адил хүүхэд насаа хүнд хэцүү амьдрал дунд өнгөрөөсөн алдартнуудын нэг юм. 

    Ed Sheeran

    "A Visual Journey" сэтгүүлд тэрээр хоёр жилийн турш орон гэргүй явахдаа Букингамын ордны гадаа ч хоног төөрүүлэх үе байсан тухайгаа ярьсан байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй