ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    А.Гитлерийн гайхалтай нууц зэвсгүүд

    Гитлерийн Нацист арми Польш руу дайрч Дэлхийн II дайн эхэлснээс хойш 76 жил өнгөрч байна. Гитлерийн инженерүүд тухайн үед нууцаар хэд хэдэн том төсөл  хэрэгжүүлж байсан. Зарим нь бүр арав гаруй жил ч үргэлжилсэн байдаг.

    "Дэлхийн II дайны зэвсгүүд" гэсэн сэтгүүл дээр Гитлерийн зарим нэг нууц технологийг нийтэлснийг танд хүргэе.

    Гитлерийн үл үзэгдэгч "далавчит" бөмбөгдөгч

    Hitler's stealth 'flying wing' bomber

    Хортен Хо 229 нэртэй уг бөмбөгдөгч онгоц нь 907 кг зэвсэг тээвэрлэх даацтай, 15 мянган км өндөр хөөрч, 970 км/ц хурдлах чадвартай байсан. Хос турбо тийрэлтэт хөдөлгүүртэй, R4M пуужингаар харвадаг хоёр их буутай хамгийн анхны үл үзэгдэгч онгоц байсан. Анхны нислэгээ 1944 онд хийж байжээ.

    Хортен Хо 229 Германы нутаг дээгүүр нисч байна

    Нацист Луфтваффийн тэргүүн Херман Герингийн удирдлага дор ах дүү Реймар, Валтер Хортен нар хагас сая Рейх маркын хөрөнгөөр  үйлдвэрлэжээ. Ямар нэгэн асуудлаас Хортен онгоц тулалдаанд оролцоогүй. Харин орчин үеийн үл үзэгдэгч онгоцны үндэс болж өгсөн.

    Fritz X радио удирдлагатай бөмбөг

    The Fritz X radio-guided bomb

    "Ухаалаг бөмбөгний өвөө" Fritz X тэсрэх бөмбөг 1,560 кг-ийн тэсрэх хүчтэй, байгаа онох радио удирдлагатай байсан. 70 см-ийн зузаан хуяг нэвтлэх чадвартай, 6 км тусгалтай байжээ. Уг бөмбөгийг зохион бүтээгдсэний дараа сар хүрэхгүй хугацаанд 1943 оны 9 дүгээр сард Нацистууд Рома хэмээх байлдааны усан онгоцыг живүүлж байсан. Гэвч Fritz X-ийг тээвэрлэх онгоц цөөхөн байсан учир байлдаанд тийм ч олон ашиглаагүй.

    Алсын удирдлагатай өөрөө явагч мина

    A remote-controlled tracked mine

    Нацистуудын алсын удирдлагатай "бяцхан танк" нь алсаас удирддаг удирдлагатай, сүүлд нь бензинээр ажилладаг болгосон хоёр электрон мотортой, 60-90 кг тэсрэх бодис тээвэрлэх хүчин чадалтай байсан. Нацистууд нийт 7000 ширхэгийг үйлдвэрлэж байжээ.

    Пуужингийн хөдөлгүүртэй онгоц нь тухайн үеийн хамгийн хурдан онгоцноос 480 км/ц илүү хурдтай байжээ.

    A rocket-powered plane that was nearly 300 mph quicker than the fastest aircraft around

    1930 оны сүүлээр Германууд Messerschmitt Me 163 Komet пуужин хөдөлгүүртэй онгоцыг зохион бүтээжээ. Уг онгоц нь 1130 км/ц хурдалдаг байжээ. 300 мм-ийн буутай нийт 300 гаруй Komet онгоц үйлдвэрлэгдсэн. Гэхдээ сул болон давуу талтай байсан. Дайсны онгоцны сумнаас зугатахад хангалттай хурдтай, дайсны онгоцыг оноход хэцүү хэтэрхий хурдтай байсан.

    эх сурвалж: www.businessinsider.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй