Загварын ертөнцийн хатан хаан мэт хүндлэгддэг XX зууны хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг Коко Шанелийн хэлсэн, эргэцүүлэн бодууштай үгсээс танд сонирхуулж байна.
Гоёл чимэглэл, ямар гайхалтай шинжлэх ухааны ололт юм бэ?
Гоо үзэсгэлэн, ямар хүчтэй зэвсэг юм бэ?
Төлөв даруу зан, ямар эрхэм тансаг эд вэ?
Эмэгтэй хүн бүрт хоёр зүйл заавал байх хэрэгтэй: Хээнцэр, сонгодог байдал
Энэ дэлхийн хамгийн сайхан өнгө бол танд хамгийн гоё зохидог өнгө.
Загварын чиг хандлага өөрчлөгддөг ч, хэв маяг өөрчлөгддөггүй.
Ханыг хаалга болон хувирч, цаана нь гарч чадна гэж бүтэлгүй зүйл мөрөөдөхөө боль
Шинэ даашинз өмслөө гээд хээнцэр, тансаг болж буйн хэрэг биш.
Үсээ тайруулсан эмэгтэй, амьдралаа өөрчлөхөөр зэхэж буйтай адил
Давтагдашгүй байхын тулд бусдаас өөр байх хэрэгтэй.
Миний амьдрал надад таалагддаггүй байсан учир бүгдийг би өөрөө бүтээхээр шийдсэн.
Хэрэв чи эрчүүдийг яг л хүүхэд шиг гэдгийг сайн мэддэг бол, чи эр хүний талаар бүгдийг мэднэ гэсэн үг.
Тансаг, хээнцэр байдлын гол түлхүүр бол энгийн байдал юм.
Үнэртэй ус түрхдэггүй бүсгүйд ямар ч "ирээдүй" алга.
Та гучин настайдаа гоё сайхан, дөчтэйдөө дур булаам байж болох ч үлдсэн амьдралаа захирагдашгүй өнгөрүүлэх ёстой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт