Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” гэж заасан байдаг.
Иймд Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудал болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр энэхүү ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-оос 18-ны өдрүүдэд хуралдуулна.
Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.
Одоогоос 25 жилийн өмнө 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Бага Хурлын гишүүд сонгогдож байсан. Тэр үеэд Д.Лүндээжанцан гишүүн, Л.Цог гишүүн, С.Баярцогт гишүүн, Л.Болд гишүүн нар анх сонгогдож байсан түүхтэй. Эдгээр гишүүд болон Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Д.Дэмбэрэл гишүүн нарт баяр хүргье. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой холбогдуулан зохион байгуулагдах арга хэмжээ 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болох тул эрхэм гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт