ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өөрт таарсан ”зөв” пүүз худалдан авах зөвлөмж

    Буруу сонгосон, таараагүй гутал хөлд зовуурь үүсгэх нь элбэг. Харин таны сонгож авсан пүүз буюу спорт гутал таны хөлд таараагүйг эдгээр шинж тэмдгээр мэдэж болох ажээ. 

    Хөлийн хумсан дээр даралт мэдрэгдэх, зовуурилаж өвдөх 

    Хэрэв таны хөлийн хумсан дээр даралт мэдрэгдэж, хөндүүрлэж байвал энэ нь маш энгийнээр таны пүүз танд багадсан, хөлд тань зөв таараагүй байна гэсэн үг. Ийм учраас пүүз, спорт зааланд өмсдөг гутлыг хөлдөө яг тааруулж авах гэсний хэрэггүй. Дасгал хөдөлгөөний үед хөл хөөж, ерөнхий хэмжээ томордог учир үүнийг бодолцон бага зэрэг чөлөөтэй гутал сонгон аваарай. 

    Хөлд цэврүү үсрэх 

    Марафон гүйлтээр хичээллэдэг хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол хөлд цэврүү үсрэх юм. Пүүзний материал эсвэл оймс хөлийг хэтэрхий үрсэнээр болж хөлд цэврүү үүсэх магадлал өндөр байдаг учир худалдан авалт хийж байхдаа пүүзний материал, оймс таны хөлд хэрхэн зохицож буйг мөн сайтар анхаараарай. 

    Хөлний ул хөндүүрлэх 

    Нэн ялангуяа өсгий хөндүүрлэлт бол буруу пүүз өмссөний хамгийн том шинж тэмдэг. Буруу пүүз өмсвөл яг л олон цаг өндөр өсгийтэй гутал дээр явсан мэт хөлийн ул хөндүүрлэдэг учир пүүзний улны хэсэг танд таарч байна уу, зовуурь үүсгэж байна уу и гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. 

    Хөл хэт халууцах 

    Олон цаг пүүзтэй дасгал, хөдөлгөөн хийх үед хөлийн өлмий, хуруу орчим хэт халууцаж тухгүй байдал үүсгэдэг учир агаар салхи сайтар нэвтрүүлдэг пүүз сонгоорой. Мөн үүнээс сэргийлэхийн тулд пүүзнийхээ хуруутай ойр хэсгийн буюу хамгийн дээд талын үдээсийг бага зэрэг султгаарай. 

    Булчин өвдөх, шөрмөс татах 

    Булчин шөрмөсний үрэвсэл хөлд янз бүрээр илэрдэг ч пүүзнээс үүссэн зовуурь ихэвчлэн шагайны дотор талын булчинд илэрдэг. Хүн бүрийн хөл харилцан адилгүй, өөр өөр байдаг учир та сонирхсон пүүзээ өмсөж алхаж сонжин, өөрийн хөлд таарах пүүзийг худалдан авах нь хамгийн чухал юм.

     

    Тэгш бус өмсгөл 

    Пүүзний загвар зохион бүтээгч мэргэжилтнүүд 483-805 км хэрэглэсний дараа пүүзээ шинэчлэхийг зөвлөдөг. Учир нь ийм зайг туулсны дараа пүүзний уланд өөрчлөлт орж, тэгш бус болж эхэлдэг ажээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй