Телевизийн олон ангит киноноос гадна “Сүүлчийн бүжиг” уран сайхны кино, “Баавгай дуулах уу”, “Алладин шидэт дэнлүү” зэрэг хүүхдийн жүжиг найруулж тайзнаа толилуулсан “Хас энтертайнмент” студийн захирал Ц.Хүсэлбаатар эхнэр С.Өлзийхүүгийн хамт “Аюултай харилцаа” шинэ кино найруулж, дэлгэцийн бүтээл болгохоор ханцуй шамлажээ.
Тэрбээр студийнхээ эвлүүлгийн найруулагч, зураглаач Т.Амартай хамтран киноныхоо зохиолыг Жеймс Даймоны “Үхлийн тоглоом” зохиолоос сэдэвлэн бичжээ. Тэд кино зохиолоо бичиж байхдаа Туул хэмээх бүсгүйн дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийг тоглуулахаар бодож байсан ч зөвшөөрөхгүй бол яанаа хэмээн түгшиж байсан аж. Харин жүжигчин бүсгүй зохиолыг нь уншиж үзээд шууд зөвшөөрсөн гэнэ.
Харин Мөнхийн дүрд хэнийг тоглуулахаа уран бүтээлчидтэйгээ нэлээд ярилцсаны эцэст “А-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг сонгожээ. Арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр зэхэж буй уг киноны ерөнхий зураглаачаар Н.Баттуяа, ерөнхий зураачаар С.Пүрэвхүү, Ц.Мягмарцогт, кастинг найруулагчаар Ц.Төмөрхуяг ажиллаж байна.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт