ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таныг хамгийн загварлаг харагдуулах хувцас, гоёл

    Гоё сайхан хувцсыг худалдаж авч болох ч өөртөө зохицох донжийг хэзээ ч худалдаж авч чадахгүй. Тийм ч учраас загварлаг дэгжин, өөрийнхөөрөө сайхан хувцаслахад үнэндээ их мөнгө шаардлагагүй. Бид танд загварын акулуудын хамгийн дэгжин хэмээн тодорхойлсон 10 хувцас, хэрэглэлийг танилцуулж байна. 

    1. Том цүнх

    Энгийн, том хэмжээтэй цүнх тренд болж буй. 

    2. Савхин хүрэм 

    Та хэдэн ч настай ямар ч ажил эрхэлдэг байсан савхин хүрэм ямар ч үед таныг гоёх болно. 

    3. Загварлаг нарны шил 

    Дэгжин, өөрт зохисон нүдний шил хүнийг ямар ч хувцас, нүүр будалтаас илүү хүнийг чимдэг. 

    4. Энгийн ноосон цамц

    Энгийн загвартай ноосон цамцнаас хэрэв та татгалздаг бол, ядаж нэгийг худалдан аваарай. Хувцас загвар сүүлийн үед минимал хандлагатай болж байгаа учир энгийн ноос, ноолууран цамц таныг тун загварлаг, дэгжин харагдуулах болно. 

    5. Пальто 

    Сайхан, биед яг таарсан пальто эмэгтэй хүнийг хичнээн сүр жавхлантай харагдуулдаг гээч !

    6. Түрийтэй гутал 

    Хэрэв та хэт урт түрийтэй гутлаас зайлсхийдэг бол, дэгжин хагас түрийтэйг заавал нэгийг худалдаж аваарай. 

    7. Жийнсэн өмд 

    Алдарт Calvin Klein загварын ордны ерөнхий дизайнер, үүсгэн байгуулагч Келвин Клайн жийнсийг хамгийн тачаангуй хувцас хэмээдэг учир жийнсэн хувцас, өмд мөн л хэзээд загвараа алдахгүй дэгжин сонголт хэвээр байх болно. 

    8. Хүзүүний зүүлт 

    Сайхан хүзүүний зүүлт, гоёл чимэглэл ямар ч хувцсыг амилуулж харагдуулах, үзэмж нэмэх ид шидтэй байдаг учраас бүсгүй та гоёл чимэглэлээ анхааралтай сонгоорой. 

    9. Тод уруулын будаг 

    Та нүүрээ мэргэжлийн төвшинд будаж чаддаггүй, хэт хурц тод будалтаас зайлсхийдэг байж болно. Гэхдээ уруулаа тод өнгөөр будахаас хэзээ ч битгий цааргалаарай. Тод улаан уруул бүсгүй хүнийг маш дэгжин харагдуулдаг. 

    10. Өндөр өсгийт 

    Хамгийн сүүлд нь мэдээж өндөр өсгийт. Хувцас загварын түүхэнд өнөөг хүртэл эмэгтэй хүнийг сайхан өндөр өсгийтөөс илүүтэй чимэх гоёл гараагүй хэмээн олон хүмүүс үздэг учир бүсгүй та зав сайхан туфлиэр гоёж байгаарай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй