Дарангуйлагч гэдэг нь улс орныг хэмжээгүй эрх, харгис догшин авираар удирддаг нэгнийг хэлдэг. Түүхээс сөхөн үзвэл тэдгээр дарангуйлагчид он удаан жил төрийн эрхийг атгасан байдаг. Ихэнхдээ тэд хүний амь, эд хөрөнгийг үл хайхран санаснаа биелүүлдэг байсан нь харамсалтай.
Измайл Энвэр Паша
Тэрээр дэлхийн нэгдүгээр дайн, Балканы дайны үед Оттоманы захирагч байв. Хэдий тэр дайнд үргэлж ялдаг байсан ч сул дорой байдал, зарим нэг ялагдалдаа үргэлж Армен нарыг буруутгадаг байв. Ийм учраас тэр Арменчуудыг хомроголон устгаж эхэлсэн юм. Паша нийт 1.2 сая Армен хүмүүс, 350.000 Грек, 500.000 Ассир, 480.000 Анатолийн Грекийг хүйс тэмтэрчээ. Тэр 1922 оны наймдугаар сарын 4-нд дайснуудынхаа гарт амиа алдсан юм.
Иди Амин
Иди Амин бол Уганда улсын гурав дахь ерөнхийлөгч байв. Түүний тогтоосон дэг журам хэрцгий, хүний эрхэнд хэт халдсан, ёс зүйн хувьд гажуудалтай байсан юм. Гэхдээ тэр хүмүүсийг зүгээр нэг хүйс тэмтрэх бус, эрэмдэглэж, үе мөчөөр нь тасалж, амьдаар нь арьсыг нь хуулж алдаг байв. Ийм маягаар тэр 100.000-500.000 хүний аминд хүрсэн тооцоо бий. Түүний тогтолцоо нуран унахад тэр Ливиан, Саудын Араб руу зугтаж 2003 онд Саудын Арабт нас баржээ.
Хидеки Тожо
Хидеки Тожо Японы хааны армийн захирагч байсан ч Гадаад хэргийн яам, Худалдааны яам, Дотоод яам, Цэргийн яам, Боловсролын яамны сайд цаашлаад Ерөнхий сайд болохыг хүсдэг байв. Мөн тэрээр Гитлертэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд Нацистуудтай харилцаатай байжээ. Тэр Азийн хэд хэдэн орон руу довтолж байсан бөгөөд түүнийг дайны үед амь үрэгдсэн 5 сая хүний үхэлд буруутгадаг.
Дайн дууссаны дараа Хидеки баривчлагдаж дайны гэмт хэргээр шийтгэгдэж цаазаар авахуулсан юм. Түүнийг 1948 оны 12дугаар сарын 23-нд дүүжилж алжээ.
Менгисту Хайле Мариам
Менгисту бол Этиопийг 1974-1991 хүртэл удирдсан дарангуйлагч, зэвсэгт хүчний захирагч байв. Тэрээр "улаан террор" хэмээх ажиллагааг эхлүүлсэн хүн. "Улаан террор" ажиллагаа Африк тив дэх хамгийн олон хүнийг хамарсан цуст аллага билээ. Энэ ажиллагааны хүрээнд амь үрэгдсэн 500.000-2.000.000 хүний үхэлд түүнийг буруутгадаг. Дайны дараа түүнд хомроголон устгалын төлөө ял оноож баривчилсан ч Зимбабве руу дүрвэсэн юм.
Садам Хуссейн
Садам Хуссейн бол Иракийн тав дахь ерөнхийлөгч. Тэр 1979-2003 он хүртэл төрийн эрхэнд суусан. Ерөнхийлөгч байх хугацаандаа тэрбээр Ассир, Манди, Шабак, Күрдүүдийг хүйс тэмтрэх ажиллагааг эхлүүлсэн юм. Мөн Ирак, Кувейт хоорондын дайныг өдөөсөн.
2003 онд Хусейн АНУ-н хүчний бие бүрэлдэхүүнд баригдаж 2004 онд түүнийг 148 эмэгтэйчүүд хүүхдүүдийг яргалсан гэх мэт хэргээр хэргээр буруутган 2006 онд цаазаар авсан билээ.
Ким Ил Сунг
Ким Ил Сунг бол Хойд Солонгосыг үхлийн гэмээр замаар удирдсан удирдагч. Тэрээр одоогийн ерөнхийлөгч Ким Жон Уны өвөө, ерөнхийлөгч асан Ким Жон Ил-ийн эцэг юм. Ким Ил Сунг улс орондоо тулгамдаад байсан бүх асуудалд АНУ-г буруутгадаг байв. Түүнийг Сталиныг дуурайж ажилладаг байсан гэлцдэг бөгөөд иргэдээ айлгахын тулд хомроголон устгал зохион байгуулж байжээ.
Тэр 1994 оны долдугаар сарын 8-нд нас барсан бөгөөд 1.6 сая хүний аминд хүрсэн ажээ.
Пол Пот
Пол Пот 1975-1979 онуудын хооронд Кхмерийн коммунист засаглалын удирдагч байв. Түүнийг төрийн эрхэнд байх үед 2.5 сая гаруй Камбож болон бусад хүмүүс өлсгөлөн, халдварт өвчин, цаазаар авахуулж нас барсан. Тэрээр тэгш эрхийг тогтоохыг хүсдэг байсан учир хотод ажиллаж амьдардаг хүмүүсийг хөдөө тосгон руу, хөдөөний хүмүүсийг хотод илгээж ажиллуулдаг байв. Харамсалтай нь үүний үр дүн тийм ч сайн хэрэгжээгүй учраас тэр хүмүүсийг идэх хоол, эмнэлэгийн үйлчилгээ, сурч боловсрох эрхээс нь салгаж байв. Улмаар түүний үгийг дагаагүй хүн бүрийг тэр хөнөөдөг байжээ.
Кхмерийн засаглал нуран унасаны дараа, Пол 1998 онд нойрон дундаа зүрхний шигдээсээр насан эцэслэсэн юм.
Жосеф Сталин
Сталин хуучнаар Зөвлөлт улсыг 20 жилийн турш удирдсан юм. Тэр хүмүүстэй харгис хэрцгий хандаж, орчин үеийн Орос орныг цогцлоосон билээ. Түүний аж үйлдвэржилт, газар тариалангийн хатуу бодлого олон сая хүнийг өлсгөлөнгөөс болж амьсгал хураахад хүргэсэн юм. Мөн тэрээр өөрийнх нь үгийг дагаагүй хэнийг ч болов хүйс тэмтрэх "их цэвэрлэгээ"-г эхлүүлсэн. Өлсгөлөнгөөс гадна Зөвлөлт улс 1921-1953 оны хооронд нийт 799,455 хүнийг цаазаар авч, 1.7 сая хүн Гулагт амь үрэгдэж, 390.000 хүн нүүлгэн шилжүүлэлтийн улмаас нас барсан буюу Сталины засаглалын үед нийт 2.9 сая хүн амь үрэгдсэн байдаг.
Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-нд нас баржээ.
Адольф Гитлер
Адольф Гитлер Германыг 1934-1945 оны хооронд удирдсан юм. Тэрээр Семитизмийн эсрэг үзэл, Герман үндэстнийг мандан бадруулахын тулд тууштай тэмцэгч байв. Гэхдээ түүний эрх мэдлийн шунал, фашист улс төрийн үзэл нь Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөх гол хүчин зүйл болсон юм. Гитлерийн засаглалын үед маш олон сая хүн хорих лагеруудад амиа алдсан. Ойролцоогоор зургаан сая Еврэй хүн, 1.5 сая Цыган нийт 17 сая хүн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хөнөөгджээ.
Гитлер 1945 онд Холбоотнуутад бууж өгснөө зарласнаас хэдхэн хоногийн дараа амиа егүүтгэсэн юм.
Мао Зе Дун
Мао Зе Дун бол Хятадын Хувьсгалт намын удирдагч бөгөөд Хятадын коммунист дарга байв. Түүнийг төрийн эрхэнд байх үед 4-6 сая хүн ажилчдын лагерт амь үрэгдсэн байна. Тэр Соёлын хувьсгал ба Хөгжлийн алхам хэмээх хоёр том ажлыг эхлүүлсэн юм. Харамсалтай нь энэ хоёр хөтөлбөрт ажил 20 сая хүний аминд хүрсэн.
Түүнийг шүүмжилсэн хэн болов ч шууд л алуулдаг байв. Түүний дарангуйлалын үед нийт 78 сая хүн амь насаа алдсан. Тэрээр 1976 оны есдүгээр сарын 9-нд 82 настайдаа зүрхний шигдээсээр насан эцэслэсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт