ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Азийн өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнээс Монгол гуравдугаар байрт оржээ

    БНСУ-ын Ансон хотноо болсон 3 дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах фестиваль 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үргэлжилж  өндөрлөлөө.  Монгол улсын Өсвөрийн шигшээ багийн тамирчид тэмцээн эхэлсэнээс хойш нэг ч хожигдолгүй явсаар хамгийн сүүлд Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож 2:0 харьцаатай ялагдсанаар түрүүлэх боломжоо алдан 3 дугаар байрт бичигджээ. Чингэлтэй дүүргийн засаг  дарга Д.Ганбол Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг  фестивальд оролцохоос өмнө дасгалжуулагч-багшийнх нь хамт хүлээн авч уулзан, амжилт хүсч, тамирчин хүүхдүүдийн онгоцны тийзийн зардлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж өгч байгааг мэдэгдсэн юм. Монгол Улынхаа нэрийг олон улсад дуурсгаж байна.

    Тэмцээний 12 хүртэлх насны ангилалд БНСУ-ын 19, Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Тайланд, Зүүн Тимор, Палестин, Балба, Камбож, Афганистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Лаос, Тажикстаны тус бүр нэг, нийт 37 баг, 400 гаруй  тамирчин  өрсөлджээ. Монголын өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсэгт БНХАУ-ын “Yinhe,” Пакистаны шигшээ баг, БНСУ-ын “Mokpo Yeonsan”, “Eunji”-тай учраа таарчээ. Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалийн эхний өдөр буюу 8 дугаар сарын 8-ны өдөр 12 хүртэлх насны ангиллын нэгдүгээр хэсэгт Монгол улсын өсвөрийн шигшээ баг БНХАУ-ын “Yinhe”-г 6:1-ээр хожиж, БНСУ-ын “Mokpo Yeonsan”-тай 0:0-ээр тэнцсэн байна. Хэсгийн аваргын  төлөө Пакистаны багтай тоглож 2:0 хожигдон хэсгийн аварга болох боломжоо алдсан ч гуравдугаар байр эзэлжээ. Өмнөх жилүүдэд хүчтэй өрсөлдөгч байсан Япон, Малайз, Кувейт, Туркменистан, Вьетнам, Йемен, Мьянмар, Киргизстаны шигшээ багийнхны төлөөлөл фестивальд оролцоогүй байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй