Гайхалтай хайрын тухай кинонуудын, хамгийн сэтгэл хөдлөм ишлэлүүдээс хүргэж байна.
Pride and Prejudice
"Чи миний зүрх сэтгэл, бие, ухаан бодлыг нэгэн зэрэг ховсдсон"
Love, actually
"Миний хувьд, чи төгс нэгэн"
Frozen
Зарим хүмүүсийн зүрх хайлах "эрхтэй"
Titanic
"Чамайг үсэрвэл, би дагаад үсэрнэ"
The Notebook
Өөр хэн нэгний төлөө амьдралаа золиослоно гэдэг утгагүй зүйл. Харин хүн өөрийн зөв гэж бодсон зүйлээ, юуг ч золиослоод хамаагүй хийдэг. Энэ бол хялбар зүйл биш, асар их сэтгэлийн тэнхээ, хүч шаардах болно. Магадгүй бид хамтдаа тийм их зоригийг гарган, хамтдаа бүхнийг хийх ёстой. Би юуг ч золиосолсон хамаагүй, үүнийг хийхийг хүсэж байна. Яагаад гэвэл би энэ амьдралаас чамайг хүсэж байна. Би чамтай хамт үхэн үхтлээ хамт байхыг хүсэж байна. Ер нь би чамайг, тэр чигт нь хүсэж байна"
Love, other drugs
"Чи өдөр бүр олон мянган хүнтэй гудамжинд зөрж, нүдээр харж өнгөрдөг ч, нэг нь ч чиний сэтгэлийг хөдөлөхгүй байж мэднэ. Харин чи тэр ганцхан хүнтэйгээ уулзах юм бол, амьдрал чинь тэр чигтээ өөрчлөгдөх болно"
Pearl Harbor
-Чиний үзэсгэлэн гоо намайг өвтгөж байна.
-Чиний хамар өвдөж байгаа гэж би бодож байна.
-Үгүй дээ, зүрх сэтгэл минь хөндүүрлэж байна.
The Fault in Our Stars
"Чамаас болж зүрх минь шархлахдаа баяртай байх болно"
Gone with the wind
"Чамайг хэрхэн үнсэхээ мэддэг хүнээр чи үргэлж, дандаа үнсүүлж байх ёстой бүсгүй"
Sweet home Alabama
Чи яагаад надтай гэрлэхийг хүсээд байгаа юм?
Тэгвэл би чамайг хүссэн үедээ үнсэж чаддаг болно.
Twilight
"Би чамайг үүрд хайрлана. Үүрд мөнх өдөр бүр би чамайг хайрлана."
The Vow
"Би чамайг үүрд, ямар ч үед орхилгүй, юу ч тохиолдсон бүх сэтгэл зүрхээрээ хайрлана гэдгээ тангараглаж байна. Мөн энэ бол миний насан туршийн хайр бас амлалт гэдгийг үргэлж санах явах болно. Ямар ч бэрхшээл бидэнд тохиолдож, биднийг холдуулсан, үргэлж дахин хамтдаа алхахын төлөө тэмцэх болно гэдгээ амлаж байна"
The Hunger Games
"Би ихэвчлэн чамайг алдаж байна гэж хар дарж зүүдэлдэг. Харин сэрээд чамайг надтай байгааг минь мэдрээд, сэтгэл минь тайвширдаг"
"A walk to remember"
"Би тэр охиныг үргэлж санах болно. Бидний дурлал яг л салхи шиг. Хүрч чадахгүй ч, мэдрэгддэг"
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт