ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан эрүүл амттанууд

    Спортоор хичээллэх гэж буй, эсвэл хоол идэх үедээ эдгээр зүйлсээс тохируулан хэрэглэвэл, цусан дахь сахарын хэмжээ тэнцвэртэй байдалд ордог байна. 

    1. Жимсний смүүти 

    Гадил, тоор, гүзээлзгэний жимсийг хооронд нь холиход нэн тохиромжтой байдаг. Харин шинэхэн жимс худалдан аваарай, үгүй бол хөлдөөсөн, сахар агуулаагүй жимс ашиглан смүүти бэлтгээрэй. 

    2. Хүнсний ногоо 

    Өргөст хэмх, зуккини, шош зэргийг хүнсэндээ хэрэглэх нь биед ямар ч гэм хоргүй бөгөөд эрүүл мэндэд нэн тустай юм. Гэхдээ та хэрэглэх хэмжээндээ анхаарал хандуулж байх нь илүүдэхгүй шүү! 

    3. Шошийн сүмс 

    Шош нь өөх тосгүй махтай адил хэмжээний уураг агуулдаг. Нэг аяга шош эсвэл тослоггүй хар шошоор эрдэнэ шишийн бин хийж идээрэй. 

    4. Талхны түрхлэг 

    Бүхэл үрийн талх эсвэл өөрийн иддэг талхан дээр самрын тосны түрхлэг түрхэж идээрэй. Үүн дээр хэдэн зүсэм гадил нэмсэн ч болно. 

    5. Төрөл бүрийн самарны цуглуулга 

    Самар цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгадаг ханаагүй өөх тосыг агуулдаг. Хатаасан цангис, нэрс, үзмийг 2-3 төрлийн самартай хольж хэрэглээрэй. Мөн өөрөө хүсвэл, наранцэцгийн самар, хулуу нэмж болох юм. 

    6. Чихэргүй латте 

    Тослоггүй сүүгээр хийсэн латте 100 орчим калори, 15 грамм нүүрс ус агуулдаг. Мөн дээр нь витамин Д болон, кальци агуулдаг. Ийм учраас, аяга кофег өөрийн идэх дуртай нэг амттан эсвэл жимсний хамт хэрэглэн түр амсхийгээрэй. 

    7. Бүхэл жимснүүд 

    Гадил, тоор, интоор жимснүүд нь байгалийн хамгийн эрүүл, амттай "амттангууд" юм. Тэд авч явхад тохиромжтой бөгөөд амин дэмтэй. Мөн жимс бүр өөр өөрийн онцлог тустай байдаг. Жишээлбэл цитрусын төрлийн жимснүүд буюу бэрсүүт жүрж, оранж бол С амин дэмийн эх ундарга л гэсэн үг. 

    8. Хөлдөөсөн тараг 

    Хөлдөөсөн жимсний тараг мөн олон талын ач тустай. Гэхдээ хэмжээ нэг аяганы талаас хэтрэхгүй буюу тэннисний бөмбөгийн хэмжээтэй байхыг бүү мартаарай. 

    9. Далайн хүнсээр хийсэн салат

    Лаазалсан туна, яргай загас худалдан ав. Тэр хоёрын аль аль нь омега-3 хүчлийг агуулдаг учраас зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Бага зэрэг майонез, чинжүүтэй хамт хэрэглэж болно. Мөн бүхэл үрийн талхтай сэндвич хийж идээрэй.  

    10. Попкорн 

    Үүнийг хараад та цочирдож болох юм. Гэхдээ попкорн нь магнигаар баялаг байдаг. Харин давс, чихэрлэг амтлагчаас нь татгалзан, дангаар нь идэх хэрэгтэй. Оронд нь бага зэрэг сармисны нунтаг цацан хэрэглээрэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй