ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Л.Эрхэмбаяр: Засаг огцрохгүй, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

    АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу АН-ын бүлэг өнөөдөр уг асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Д.Зоригт болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяраас дараах тодруулгыг авлаа.

    -Ерөнхий сайдыг эзгүй хойгуур уг асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

    Л.Эрхэмбаяр: Энэ асуудлаар Ерөнхий сайд өөрөө байр сууриа илэрхийлэх байх. Бүлгийн дэвшүүлсэн асуудлыг болон Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг Ерөнхий сайд дэмжсэн. Манай намаас УИХ-д сууж байгаа намын гишүүдэд  АН-ын гишүүнийх нь хувьд үүрэг  өгсөн болохоос биш УИХ-ын гишүүнийх нь хувьд бид үүрэг өгөөгүй. АН өнөөдөр нэгдмэл бодлоготой байх ёстой учраас нэгдмэл байр сууринд хүрсэн.

    -МАН-ын оронд ИЗНН-ыг оруулж ирнэ гэсэн үг үү?

    Энэ асуудлаар одоохондоо бид хэлэлцээгүй байна. Хариулт өгөх боломжгүй байна.

    -Хэрвээ биелүүлэхгүй гэвэл яах вэ? Ямар хариуцлага тооцох юм бэ? Одоо шийдэхгүй гэвэл намраас нааш шийдэгдэхгүй гэсэн үг үү?

    Энэ асуудлаар ямар шийдвэр өгсөн гэвэл 7-р сарын 10-наас өмнө Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруул, ингэхдээ Засгийн газрыг огцруулахгүй, Засгийн газрын бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай л яригдана. АН-ын зүгээс бүх намуудтай гэрээ байгуулсан. Тиймээс энэ гэрээ хэвээрээ. Үлдсэн хугацаанд бусад намуудтай хамтраад ажиллана.

    -АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн ирц ямар байсан бэ?

    Гүйцэтгэх зөвлөл 27 гишүүнтэй. 18 гишүүн уг асуудлыг хэлэлцсэн. Ирцэд ямар нэг асуудал байгаагүй.

    -МАН-тай нэг танхимд гар нийлж ажиллаж чадахгүй байсан гэж үзэж байгаа юм уу?

    Д.Зоригт: Хоёр нам хамтрах гэрээ байгуулсан. Гэтэл МАН-ын зүгээс хуулийн төслүүдийг хойш татах, гацаах зэрэг олон асуудал гарч байгаа учраас үүнд АН-ын бүлэг сэтгэл дундуур байгаа.

    Эх сурвалж: demparty.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй