“Дэлхийн мисс 2015” наадам БНХАУ-ын Санья хотод 12 дугаар сарын 19-ний өдөр болно. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж загвар өмсөгч Н.Ану оролцохоор тодорчээ. Н.Ану 24 настай. ШУТИС-УТДС-ийг төгссөн. Усанд сэлэх, Шүлэг бичих, Аялах дуртай. Англи хэлтэй. Өндөр-178 см, Биеийн харьцаа-90/62/92.
Гаргасан амжилт: 2010 онд ШУТИС-ийн “Шилдэг загвар өмсөгч”, 2011 онд “Face of Mongolia” наадмын шилдэг модель, 2013 онд “Miss International” тэмцээнд оролцож “Missosology” онлайн сэтгүүлээс нэрлэсэн Шилдэг загварын алхаатай мисс, "Miss Mongolia-2013" тэмцээний тэргүүн мисс, Манжуурын мисс 2014 наадмын тэргүүн мисс, 2015 онд Азийн супер модель шагнал, “Super Model International” наадмын шилдэг фото модель.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт