Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын сэргээн босголтын банкны Захирлуудын Зөвлөлийн хуралд оролцож үг хэллээ.
Тэрээр зөвлөлийн гишүүдэд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх салбар, боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна Монгол Улс төгрөгийн бонд худалдаж гаргах боломжтой, дотоодын мөнгөн тэмдэгтийн энэ бондыг худалдан авах боломж байгаа гэдгийг онцоллоо. Төгрөгийн бонд гаргах нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэдүүлэхийн зэрэгцээ гадны зах зээлд эерэг дохио өгөх ач холбогдолтой.
Монгол Улс 2000 онд тус банкны 61 дэх гишүүн орон болон элсэн орсон. Түүнээс хойш Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр нийт 2.070.2 сая Еврогийн өртөгтэй 53 төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжсэн юм. Ерөнхий сайд гаднын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа энэ үед хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх хүсэлтийг тавилаа.
Европын сэргээн босголтын банкны зүгээс хууль зүйн зүйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, хөрөнгө оруулалтын сангууд, тэр дундаа хувийн хэвшлийг дэмжих хөрөнгө оруулалтын санг дэмжиж ажиллах чиглэлээр идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Европын Сэргээн Босголтын банкны хэвлэлийн албанд ярилцлага өглөө
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт