ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын уулчид Хойд Америкийн ноён оргилд гарлаа

    Монголын уулчдын баг Хойд Америкийн ноён оргил МакКинли /д.т.д 6194м/ оргилд орон нутгийн цагаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15.40 буюу Улаанбаатарын цагаар 5 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 9.40 минутад гарч төрийн далбаагаа мандууллаа.

    Багийн бүрэлдэхүүнд МУГТ, ОУХМ, багийн ахлагч, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Гангаамаа, ОУХМ, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны тэргүүн Д.Батжаргал болон  ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ.

    Энэ удаагийн авиралтын нэг онцлог нь манай улсын уулчдаас тус оргилд амжилттай гарсан  анхны бие даасан  багийн авиралт байлаа. Мөн МУГТ, ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар нь МакКинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид боллоо. Өмнө нь МУГТ, ОУХМ Д.Өсөхбаяр тус оргилд анхлан амжилттай гарсан түүхтэй.

    Дашрамд дурдахад МакКинли буюу Денали оргил нь дотоод, гадаадын уулчдын хүрээнд чансаа өндөртэйд тооцогддог бөгөөд уулын бэл дэх баазаас оргилд хүрэхийн тулд далайн түвшнээс дээш 5500 метр өндөрийн цэвэр зөрүүг давж гардаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

    Энэ жил Монголын Уулчдын Үндэсний Холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буй бөгөөд манай улсын уулчид ойд зориулан олон олон шинэ амжилтаар бэлэг барьсаар байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй