ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Элэгний хорт хавдар монголчуудын үхлийн удаахь шалтгаан

    С вирустай иргэдийн 20 хувь эдгэрэх боломж байсан

    Ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахад хүн амынх нь 15 хувь нь С вирустай, нийт хорт хавдрын 44 хувийг элэгнийх эзэлдэг монголчууд баярлан хэзээ орж ирэхийг нь чих тавин хүлээх болсон.  Гэвч дээрх мэдээллээс хойш 5 сарын  хугацаа өнгөрсөн ч эмчилгээний үр дүн  90% тай байгаа sobosbuvir эм өвчлөлтэй монголчуудад хүрч чадсангүй.  Шинээр бүртгэгдсэн эмийг тухайн улсдаа 3 жил туршигдсаны дараа Монгол Улсад  оруулж ирэх журам sobosbuvir эм манай хилээр орж ирэхэд садаа болсон нь тэр. Элэгний өвчлөлийн I II III шатанд  байгаа өвчтөнүүдэд уг эмийг хэрэглэж болох юм байна. Уг эмийн нэг курс эмчилгээ нь 3 сар үргэлжилдэг бөгөөд 419 хүнд хийсэн эмчилгээгээр 22 хувь нь эхний курстээ вирусаасаа салсан гэсэн сайхан мэдээ албан  ёсны сайтад  нь  байна. Тэгэхээр Монголд уг эмийг оруулж ирсэн бол таван сарын хугацаанд элэгний I-II шатны өвчлөлтэй хүмүүсийн маань барагцаагаар 20 хувь нь гайтай вирусаас салчих байж. Тун харамсалтай.  

    Уян хатан бус, нөхцөл байдлаа мэдэрдэггүй журмын “босго”-ны  дээгүүр sobosbuvir эмийг оруулж ирэх гэж яамныхантайгаа нэлээд үзэлцэж буйгаа дэд сайд Ж.Амарсанаа ярьж байсан. Харвардын их сургуульд хавдар судлал, элэгний өвчин судлал, вирус судлалын талаар судалгаа хийж байсан тэрээр монголд ирээд юуны өмнө элэгний вирусийг эмчилье гэсэн зорилго өвөртөлсөн гэнэ билээ. С вирусийн эсрэг өмнөх эмүүд дээд тал нь 50 хувийн эмчилгээний үр дүнтэй байсан учраас 80-90 хүртэл хувийн үр  дүнтэй эм мэргэжлийн хүний нүдэнд бурханы мутар шиг л харагдсан  байлгүй.

    Эр сурвалжийн мэдээлснээр албаныхан sobosbuvir-г оруулж ирэхээр эрчимтэй хөөцөлдөж эхэлжээ. Элэгний урдаа барьдаг эмч мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн яамныхан уулзаж дээрх  асуудлын  талаар хэд хэд уулзаж , санал  солилцсон байна. Амжвал ирэх сард сунжирлаа гэхэд шинэ оноос өмнө оруулж ирэхээр төлөвлөн хөөцөлдөж буй ажээ. Энэ талаар Ж.Амарсанаа сайдаас тодруулахад, Бид  аль болох яаравчилж байгаа. Цаг хугацааны хувьд нарийн тодорхой биш байна гэв. Гэхдээ мэргэжлийн хүрээнийхэн дунд яригдаж буй элэгний эм ирэх  сард орж ирнэ гэсэн яриаг үгүйсгэсэнгүй.

    Элэгний С вирус

    • Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 000 000 хүн байдаг.
    • Элэгний С вирусыг 1989 онд анх илрүүлсэн.
    • Монголд элэгний хорт хавдар жилд 2540 хүнд илэрдэг.
    • Дэлхийд С вирусын халдвараас болж жилд 366 000 хүн нас бардаг

     

    • Азид С вирусын халдвараар Монгол 1-т ордог.
    • Халдвар авснаас хойш дунджаар 30-аад жилийн дараа элэгний хавдар үүсдэг.
    • Халдвар 50-59 насныханд хамгийн их илэрдэг.
    • Элэгний С вирустай хүн тутмын 30%-д нь хавдар үүсдэг.
    • С вирусын эсрэг 3 төрлийн эм, бэлдмэл байдаг.
    • 2006 онд элэгний хорт хавдар Монгол хүний үхлийн шалтгааны 2-рт орсон.
    • Элэгний хорт хавдрын 90% нь вирусээс болдог.

    Элэгний В вирус

    • Монголд хүн амын 10% нь В вирусын идэвхтэй халдвартай.
    • В вирусын тоо 100 000-аас их, АЛАТ өндөр байвал эмчилгээг эхэлнэ.
    • В вирус нв 4 төрөл байдаг. /A,B,C,D/
    • Насанд хүрсэн хүн элэгний В вирусын халдвар авсан бол 95% нь бүрэн эдгэрнэ.
    • Элэгний В вирусын халдвар авсан нярай хүүхдийн дөнгөж 5% нь эдгэрдэг.
    • В вирусын халдвар 1-6 насандаа авсан бол 70% нь эдгэрнэ.
    • Элэгний В вирустэй эхээс урагт В вирус дамжих магадлал 20%
    • E антиген эерэг үед хүүхэд төрүүлбэл урагт В вирус дамжих магадлал 90% байна

    Б. Намжилмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй