ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дизайнеруудын 2015 онд мөнгө болгосон шинэ санаанууд

    Хүн төрөлхтөн жилээс жилд технологийн дэвшлийг амьдралдаа өргөнөөр ашигладаг болж байна. Тэгвэл 2015 он гарсаар бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй энгийн шийдлүүдийг дизайнерууд зохион бүтээжээ. Энэ бүтээлийн ард маш их мөнгө, ашиг орлого эргэлдэж байдаг. Тэд “Ийм энгийн үү?” гэж дуу алдмаар зүйлийг зохион бүтээж мөнгө болгон хувиргажээ. Юм зохиож бүтээх амархан мэт санагдавч хамгийн гол нь санаагаа мөнгө болгож хувиргах чухал юм шүү.  

    Халааснаас цухуйх муур

    Нью-Йорк хотын загвар зохион бүтээгч Jayme Lemperle спортын брэнд хувцас “Ripndip” цамцыг зохион бүтээсэн. Өнгөц харахад энгийн, халааснаас хөөрхөн муур цухуйна. Харин халаас руу өнгийвөл муурны сарвууг харах болно.  

    Сарны гэрэл

    Гэр орноо романтик, бас бага зэрэг нууцлаг болгохыг хүсдэг хүмүүсийн хувьд энэ гэрэл яг тохирно. Дизайнерууд бүтэн сар хэрхэн гэрэлтдэг шиг тийм гэрлийг бүтээжээ.

    Лох нуурын мангас

    “Ototo” компанийн дизайнерууд хоолны шанаганы ишийг Лох нуурын аймшигт мангасын их биеэр дүрслэн хийжээ.  

    Борооны үүл

    БНСУ-ын зохион бүтээгч Жон Seungbin цэцэг усалдаг “Life Lab” нэртэй шүршүүрийг бүтээсэн байна.  Цэцэг услахад яг л бороо орж байгаа мэт болно гэнэ.

    Гэрэлтдэг лонх

    LED лонхны бөглөө. Хоосон шилийг ширээний гэрэл болгоод хувиргачихна.  USB-ээр цэнэглэнэ, ус нэвтэрдэггүй эд гэнэ.

    Ухаалаг тавилга

    Ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдийг цэнэглэхэд заавал залгуур хэрэг болно. IKEA-гийн тавилга үүнийг шийджээ.  

    Хуйлаастай алчуур

    Дизайнер Jenny Pokryvailo нь авсаархан, хуйлаастай гал тогооны алчуур зохиосон байна.

    Нүдний шилэн гэрэл

    Нар бол маш их эрчим хүч. Энэ эрчим хүчийг ашиглаад ийм гэрэл бүтээжээ. Нарны энергиэр ажилладаг гэрэл.

    Толин тусгал

    Японы дайзайнеруудын “D-Bro” төслийн баг цайны аяганы иж бүрдлийг бүтээжээ. Тэд үүнийгээ “Вальс” хэмээн нэрлэсэн байна. Таваг, аяга хоёрын толин тусгалыг сайн ажаарай.   

    Солонгон ширээ

    Шидэт призм ширээг загвар зохион бүтээгч Жон Фостер бүтээжээ. Нарны гэрэл ширээнд тусахад солонгын өнгөнүүд цацрах болно.

    Гэрэлтдэг чихэвч

    Лазер гэрлэн энэ чихэвч харанхуйд тодорч харагдана. Мөн зүрхний цохилтыг хэмжиж болно гэж байгаа.

    Халимны сүүл

    Цонх гэх мэтчлэн шилэн гадаргуутай зүйлийг цэвэрлэх зориулалтай халимны сүүл хэлбэртэй сойз /brush/ -ыг бүтээжээ.

    Буйдан-усны үхэр

    Усны үхрэн хэлбэртэй арьсан буйданг загвар зохион бүтээгч Максим Риер бүтээжээ.  

    Номын хавчуурга

    Ширээний гэрлийн хэлбэртэй номын хуудасны хавчуургыг “Peleg Design” студи зохиожээ.

    Хувиргагч гутал

    “Sheilas’ Wheels” компани өсгийг нь сугалж аваад өмсөж болдог эмэгтэй хүний өндөр өсгийт бүтээжээ.

    Салгахад бүр тохиромжтой

    Дизайнер Seungwoo Kim цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийм ишнүүр бүтээжээ.   

    Тагтан дээр шарагч

    Дизайнер Simon Strachinaru хот суурин газрын оршин суугчдад зориулсан тагтан дээр торон хаалттай мах шарагчийг бүтээжээ.  

    Зурж болдог цагаан хэрэглэл

    Уг тусгай материалаар хийсэн цагаан хэрэглэлийг  Doodle by Stitch компани бүтээжээ. Фломастераар зурсан ч усаар зайлахад л арилна.  

    Ёроолд нь оргил

    Уулын оргилтой шар айрагны бокалыг Орегон мужийн шилний үйлдвэрийн мэргэжилтнүүд бүтээжээ. Уг бокалын ёроолд 3450 метр өндөр Mount Hood оргилыг бүтээжээ.

    Аавтайгаа алхах сайхан

    “SaddleBaby”-хүүхдүүдэд зориулсан шилдэг суудал. Аавуудын мөрөн дээр бэхэлсэн байхад ямар ч хүүхэд тухтай суух болно.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй