Аливаар зүйлийг хэтрүүлэлгүй тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй байдаг. Компьютер тоглох нь хэдийгээр олон сөрөг үр дагавартай ч бас сайн талууд байдгийг судалж тогтоожээ. Орчин үед зарим компани ажилтан авахдаа компьютер, ялангуяа баг болж тоглодог тоглоомоор тоглодог эсэхийг асууж авдаг болжээ. Ингээд комьпютер тоглодог хүмүүсийн эзэмшдэг 9 чадварыг танд танилцуулъя:
- Судалгаагаар PC тоглоом тоглодог мэс засалчид, энгийн мэс засалчдаас 27%-иар илүү хурдан, 37%-иар алдаа гаргах магадлал нь илүү бага байсан байна.
- PC тоглоом тоглосноор стресстүүлэхэд хүргэдэг гормоныг 17%-иар бууруулдаг нь батлагдсан байна. Үүн дундаас 'Bejewled' нь хамгийн ихээр бууруулдаг.
- PC тоглоомчид хамгийн ихдээ 6 ажил зэрэг хийхэд анхаарал нь төвлөрч чаддаг бол, тоглодоггүй хүмүүсийнх хамгийн ихдээ дөрөв. (Multi-Tasking)
- Тоглоомчид нь танин мэдэхүйн болон анхаарлын сорилтонд 20%-иар энгийн хүмүүсийнхээс илүү байдаг байна.
- Action төрлийн тоглоом өдөрт 2-3 цаг тоглоход нүдний оновчлол(accuracy)-г 20%-иар ихэсгэдэг.
- Хамтдаа PC-Game тоглодог хосуудын ердөө 24%-хөн хувь нь салцгаадаг. Үлдсэн 76% нь цаашдаа гэрлэдэг гэсэн судалгаа бий.
- Тоглох нь хүнийг тэвчээртэй болгодог.
- Gamer-үүд нарийн ширийн жижиг зүйлүүдийг олж харахдаа 50%-иар илүү их байдаг.
- Тоглоомчидын хариу үйлдэл үзүүлэх хурд нь маш хурдан байдаг(тийрэлтэт онгоцны нисгэгчидийнхтэй бараг адилхан (jet-pilot))