ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирэх зуны загвар болж бүсгүйчүүдийн хөлийг чимэх 3 гутал

     Хавар  хажууд ирж халуун дулаан зуны улирал хаяанд дөхөөд байна. Тэгвэл энэ үед ирэх зуны гутлын чиг хандлагыг загвар зохион бүтээгчид  яаж тодорхойлж байгааг танд харуулъя. Өнгөрсөн зун хүүхнүүдийн хөлийг чимэж байсан 3 загвар бага зэрэгхэн өнгө төрхөө өөрчилж ирэх зун ч бүсгүйчүүдийн гангараа болох хандлага эндээс харагдаж байгаа юм.

    Индүүн  ултай гутал бүсгүйчүүдийн өндөр болох хүсэлд яв цав нийцэж өндөр өсгийтийг бодоход хөлд эвтэйхэн байдгаараа сонголтод нь ямагт багтаж чаддаг. Өнөөх индүүн улт маань зуныг  санагдуулсан тод өнгөний хослолтой бол бүр ч загварлаг болно гэж мэргэжилтнүүд зөвлөлөө.

    Флат буюу охид бүсгүйчүүдийн хөлийг хамгийн их  "хайрладаг" уг  гутал ирэх зун ч  мөн загвараас холдохгүй.

    Тод  өнгийн цэцэг хуаран чимэглэлтэй бол бүр ч догь гэнэ шүү.

     

    Стандарт өсгийтэй ажил хэрэгч бүсгүйн болоод болзоонд явах охидын алинд ч хань болж чадах шөмбөгөр хоншоортой уг туфль мөн л  сонголтын багцад үлдэж чаджээ. Элдэв сонирхолтой хээ, чимэглэлтэй байх нь загварыг улам бүр чамин болгоно.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй