“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин А.Алтанхуяг өөрийн “Cүлд” энтертайнмент байгуулан анхны бүтээл болох уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхэлсэн “Үндэсний баялаг” кино дөрөвдүгээр сарын 10-нд нээлтээ хийх аж. Тэрбээр кино зохиолоо өөрөө бичсэн гэнэ.
Уул уурхай, хил хязгаар, алт мөнгөнөөс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулах тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тоглосон байна. Киноны дууг “Мотив” хамтлагийнхан дуулж олны хүртээл болгожээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт