Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолтын тасалбар хэдийнэ дууссан байна. Эхний тоглолт нь өнөөдөр эхэлнэ.
Зохион байгуулагчид үзэгчдийн хүсэлтээр тоглолтыг дахин долоон хоног сунгахаар болжээ. Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5 хүртэл “Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт Монголд саатаж, тасалбар нь худалдаанд гарах гэнэ.
Тасалбарын үнэ 15000, 20000, 30000 хэвээр байх аж. Дуулгахад тоглолтын тасалбарыг Монголын үндэсний циркийн кассаар л худалдаж байгаа. Хувь хүнээс худалдан авсан тасалбар хуурамч байх магадлалтай.
БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин болон сургуультай амьтад оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолт үзэгчдээ угтан авч, циркийн тайзнаа шилдэг үзүүлбэрүүдээ толилуулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт