Төвийн эрчим хүчний хэрэглээний 70, дулааны 65 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станцын өргөтгөл өнгөрөгч баасан гарагт албан ёсоор нээлтээ хийлээ. Станцад цагт 123 мВт эрчим хүч, 188 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай генератор нэмж суурилуулсан бөгөөд ингэснээр жилд 500 сая кВт цаг цахилгаан нэмж үйлдвэрлэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл 250 мянга наруй өрхийг цахилгаанаар нэмж хангах боломжийг уг өргөтгөл хангаж буй юм.
Мөн өргөтгөл ашиглалтад орсноор цахилгаан дулааны хэрэглээний ачаалллыг 2 хувиар бууруулж 1,2 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна.
Өргөтгөлийг ашиглалтад оруулахад 70 сая ам доллар зарцуулсан бөгөөд үүнийгээ 4.5-7.8 жилд бүрэн нөхнө гэж үзжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт