Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ Чалькогийн өрийн асуудлаас болж түр завсарлаад буй. Энэ завсарлага хэр хугацаагаар үргэлжилж, хэзээ хэлэлцээгээ дахин эхлэх нь одоогоор тодорхой бус хэвээр л байна. МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэлцээ хоёр сараар завсарласан тухай ярьсан ч хөрөнгө оруулчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан үүнийг үгүйсгэлээ. Тэрээр “Хэлэлцээ 2 сараар хойшилсон гэсэн мэдээлэл надад алга” гэв. Ажлын хэсгийнхэн Чалкогийн өр техник, эдийн засгийн үндэслэлийг нарийн тооцсон бөгөөд хөрөнгө оруулагчдын хариуг л хүлээж буйгаа өмнө нь мэдээлж байсан юм. Өнгөрсөн 7 хоногт хэлэлцээ үргэлжлэх бх гэж найдаж байна хэмээн М.Энхсайхан хэлсэн ч энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаас ямар нэгэн хариу ирээгүй тул энэ долоо хоногт дахин хүлээлт үргэлжлэх нь.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт