ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын дарга Польшид амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.03.19/ Варшавын Их Сургуулийн Монгол Судлалын тэнхимийн оюутнуудтай уулзаж, Монгол хэлний сурах бичгийн нээлтэд оролцов. Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед польш эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл боловсролтой, монгол судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Монгол судлалын тэнхим өргөжин түвд хэл, соёл судлалын мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн бакалавр, магистрийн сургалт бүхий монгол, түвд судлалын чиглэлээр сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн бөгөөд тус тэнхимд нийт 46 оюутан, 2 докторант суралцаж, 8 эрдэмтэн, багш ажиллаж байна.

    Варшавын Их сургуулийн оюутнуудтай уулзах үеэр тус сургуулийн Дорно дахины тэнхимийн багш, монгол судлаач эрдэмтэн Ян Рогалагийн оюутан цагаасаа эхлэн польш оюутнуудад зориулан бичсэн “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” номын ёслолд оролцов. Энэхүү сурах бичигт үг зүй, дүрэм, дасгалын материалаас бүрдсэн хичээлүүд багтсан байна.

    Энэхүү номыг бүтээхэд Польш Улс дахь Монголын Элчин сайдын яамнаас 3000 орчим ам.долларын санхүүжилтийг гадаад сурталчилгааны зардлаас гарган шийдвэрлэж өгснийг номын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсаас Бүгд  Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Ганбаатар хэллээ.

    УИХ-ын дарга З.Энхболд “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” номын тухай хэлэхдээ, энэхүү номыг бүтээснээр монгол хэл судлалд хийж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт болж байна.  “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” нь монгол хэл сурах сонирхолтой польш оюутнууд төдийгүй, монгол оюутнуудад чухал сургалтын материал болсон байна. Хоёр улсын харилцаанд иргэд хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ ном чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийд алдартай Монголч эрдэмтдийн залгамж халаа болсон монгол судлаач багш оюутнууд та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье гэлээ.

    Варшавын Их Сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын дараа УИХ-ын дарга Польш Улсад ажиллаж, амьдарч буй Монголын иргэдтэй уулзалт хийлээ. Өнөөдрийн байдлаар БНПУ-д 920 монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дотор эмч тэдгээрийн гэр бүл нийлээд 60 орчим хувийг эзэлж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад өвөрмөц онцлог юм. БНПУ-д амьдарч буй иргэд УИХ-ын даргыг Польш Улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд сонирхсон асуултдаа хариулт авлаа.

    Иргэдийн зүгээс өнөөдрийн Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрөх боломж буй эсэх, уламжлалт анагаах ухааныг бодлогын хэмжээнд дэмжин ажиллах, Монгол Улс дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, жолооч бэлтгэх курс дамжааны чанарт анхаарч европын стандартыг нэвтрүүлэх зэрэг асуулт асууж, санал хэллээ.

    УИХ-ын дарга З.Энхболд БНПУ-д амьдарч бус монгол иргэддээ хандан, миний бие ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд энэ өдрүүдэд БНПУ-д албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр монгол эх орноосоо гарч энэ оронд ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа элэг нэгт монголчуудынхаа төлөөлөлтөй уулзаж байгаадаа баяртай байна гээд 2012 оны сонгуулийн дараах Монгол орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

    Мөн БНПУ-д амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах асуудал хурцаар тавигддаг байсан бол удахгүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлэлцээрийн дагуу энэхүү асуудлыг шийдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан ОХУ, БНКазУ, БНСУ, БНУУ-ын хувьд "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 2 дугаар зүйлийн 2-т  "Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасны дагуу хэлэлцээрийг мөрдөж ажилладаг бөгөөд Польш Улстай мөн адил хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй