Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90, 111 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байр буюу хуучнаар ССАЖЯ-ны байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.
Энэхүү дуудлагын худалдааг өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болжээ. Дуудлагын худалдаанд 3 оролцогч оролцсоноос хамгийн өндөр үнийн саналыг "Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгч, худалдан авсан байна.
Нээлттэй дуудлагын худалдааны анхны үнийг 5,941,400,000 /Таван тэрбум есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун мянгаас дуудсан бөгөөд 6,715,850,000 /Зургаан тэрбум долоон зуун арван таван сая найман зуун тавин мянган төгрөгөөр зарсан байна. Тэгэхээр дуудлага худалдаагаар анхны үнэ дээр 774.450 мянган төгрөг нэмж зарагдсан гэсэн үг.
Дээрх байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор Ерөнхий сайд анх санаачлан ажлын хэсэг байгуулж байв. Гэвч уг байранд эмнэлэг ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул дуудлага худалдаагаар зарж орлогоор нь 150 ортой хүүхийн эмнэлэг барихаар төлөвлөсөн билээ. Тэгэхээр хүүхдийн гэх тодотголтой эмнэлэг барих ажил нэг алхамаар урагшиллаа гэж хэлж болно.
Б.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт