ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Талын салхи” Солонгост 10 хоног үргэлжилнэ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Солонгосын гадаад хамтын ажиллагааны сан (Korea Foundation)-тай хамтран зохион байгуулvgy “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Сөүл хотод болов.

    Монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн сайхныг дэлгэн харуулсан үзэсгэлэн тус хотод анх удаагаа зохион байгуулагдахад манай шилдэг гэрэл зурагчдын 70 гаруй бүтээл тавигдсанаас хоёр орны харилцааны болон Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үеийн түүхэн ховор зургууд  багтжээ.

    Үзэсгэлэнгийн нээлтийг Солонгосын дотоодын хэвлэл мэдээллээр өргөн сурталчилж, өдөр тутмын “Чосөн илбо”, “Korea Times” сонин, Монголын “Өдрийн сонин” тусгайлан сурвалжилсан байна. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл Korea Foundation-ы үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.

                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй