ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо эрчүүдээ баярлуулна

    Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2013 оны 12 дугаар сарын 25-нд “Монгол Улсын хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулагдаж байсан.

    Тус хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 74 тоот тушаалаар жил бүрийн энэ өдрийг /III.18/ “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. 

    Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 оноос тасралтгүй Монголын эрчүүдийн төлөө эрэгтэйчүүдийн эрх  ашиг, сонирхлыг илэрхийлж гэр бүл, нийгэмд эзлэх буюу суурь үүрэг хариуцлага өндөржүүлж, гоо зүй, сэтгэл зүй, хууль эрх зүй, эрүүл аж төрөх ёс, эрүүл мэндийн мэдлэг олгох, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

    Тэгвэл Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд “Монгол эр хүний сайн сайхны төлөө” урлагийн тоглолтыг Монголын Үндэсний “АСА” циркт өнөөдөр 18:00 цагаас зохион байгуулна. Цирк бол эрчүүдийн эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужлыг сорьсон урлаг юм.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй