Энэ сарын 3-8-нд ХБНГУ-ын Берлин хотод Дэлхийн аялал жуулчлалын салбарын нэгдсэн арга хэмжээ болох И-Ти-Би–Берлин 2015 (ITB Berlin 2015) үзэсгэлэн зохион байгуулагдсан. Уг үзэсгэлэнд Монгол Улс жил бүр оролцдог. Энэ жил ба 2015 оны түнш орны онцгой статустайгаар оролцсон юм.
Энэхүү үзэсгэлэнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга оролцоод иржээ. Морин хуурын чуулга нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан урлагийн тоглолтоо хүргэсэн аж.
Тэгвэл энэ сарын 19-нд Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолттой. Тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын ардын хөгжимд зориулж бичсэн шилдэг бүтээл эгшиглэнэ. Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт