УИХ-ын дарга З.Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал буй. Тэгвэл тэрээр айлчлалаа өнөөдөр өндөрлөж БНПУ-ыг зорино. Тэрээр БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд ирэх ням гарагт эх орондоо ирэх ажээ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийж Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзах юм байна. Мөн Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийх ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт