ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хумсаар эрүүл мэндээ шинжихүй

    Хумс нь эд эрхтний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Хумсны эдгээр шинж тэмгүүд нь дараах шалтгаануудтай.

    1. Өнгө алдсан хумс

    Хумс өнгө алдах нь дараах шалтгаануудтай:

    • Цус багадах
    • Зүрхний шигдээс
    • Элэгний эмгэг
    • Хоол дутагдах

    2. Хумс шарлах

    Хумс шарлах нь мөөгөнцөр, үлд, тамхи татсанаас болдог. Заримдаа тохиолдолд бараан өнгөөр их буддаг эмэгтэйчүүдийн хумс шарласан байдаг. Хумс шарлах шалтгаанууд:

    • Мөөгөнцөр
    • Бамбай булчирхай
    • Уушигны эмгэг
    • Чихрийн шижин
    • Арьсны үлд

    3. Цагаан хумс

    Цагаан хумсны шалтгаан:

    • Элэгний үрэвсэл буюу гепатит

    4. Хумсны хөх туяа

    Хумсны хөх туяаны шалтгаанууд:

    • Бие хүчилтөрөгчөөр дутах
    • Уушигны үйл ажиллагаа доголдох
    • Заримдаа зүрхний үйл ажиллагаатай хамааралтай

    5. Хумс долгиотой болох

    Хумс долгиотой болох шалтгаанууд:

    • Арьсны үлд өвчний эрт илрэх шинж тэмдэг
    • Үе мөчний өвчний шинж тэмдэг

    6. Хумс нимгэрч хууларч хугарах

    Хумсны будаг, ацетон, маникюр зэрэг нь таарахгүй байна гэсэн үг. Та хумсандаа амьсгалах чөлөө өгөх хэрэгтэй. Мөн аяга таваг угаах шингэний харшил ч байж болно. Шалтгаан:

    • А аминдэм дутсаны шинж

    7. Хумсны мах улайх, хавагнах

    Хумсны мах улайх, хавагнах шалтгаан:

    • Чонын хөрөвдөс өвчний шинж тэмдэг

    8. Хумсны босоо хар зураас

    Хумсны босоо хар зураасны шалтгаан:

    • Меланома хэмээх маш аюултай арьсны хорт хавдрын шинж

    9. Хумс эмтрэх

    Хумс эмтрэх шалтгаанууд:

    Та өөрөө хумсаа мэрэхээс илүү том шалтгаан байдаггүй. Хумсаа мэрэх муу зуршил нь нэгэн төрлийн өвчин ч гэж үздэг.

    эх сурвалж: webmd.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй