Монголын Морин Циркийн урлагийг дэлхийд таниулах хувь нэмрээ оруулахаар Өвөрхангайн залуус БНСУ-ын Чежү арлыг зорих гэж байгаа билээ. Энэ нутгаас төрсөн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Шонхор” циркт ажиллахаар гэрээ байгуулсан хүүхдүүдийг хүлээн авч уулзжээ.
Арвайхээр сумаас Г.Очирдорж, Н.Нямдэлгэр, Гучин-Ус сумаас Э.Балжинням, Хархорин сумаас Э.Бархас нар эхний ээлжинд уг циркт ажиллахаар Чэжүг зорих гэж байгаа аж. Сонирхуулахад “Шонхор” морин циркийн захирал нь Г.Баатархүү юм.
Тэрээр Чэжү арал дахь “Морьтны цирк”-т 10 гаруй жил ажиллаж, эх орноо урлагаар дамжуулан дэлхий дахинд сурталчилж яваа. Тэрбээр БНСУ-д гэрээгээр ажиллаж буй 30 гаруй Монгол ажилтны эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын хууль тогтоомж болон иргэний үүргээ биелүүлж татвар, даатгалаа цаг хугацаандаа төлөн БНСУ-д үйл ажиллагаагаа явуулж буй.
“Шонхор” цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежид өдөртөө гурваас таван тоглолт хийдэг гэнэ. Тус циркийг өдөрт 3500-5000 гаруй иргэн үздэг байна. Тус циркийн хамт олон БНСУ-ын Чежү арал дахь “Морьтны цирк”-т 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо толилуулжээ. Ийм морин дээр бүжин наадах залуус гадаадын жуулчдыг гайхан бишрүүлэхээр ийн БНСУ-г зорьлоо.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт