ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Ангараг “Монголын кино урлагийн өнөөгийн хөгжил” сэдвээр Мексикт илтгэл тавив.

    Латин Америкийн нэр хүндтэй кино наадамд зураглаач Д.Ангараг оролцож буй. Гвадалахара их сургууль, Мексикийн кино урлагийн сургууль, Соёл урлагийг дэмжих үндэсний зөвлөл нь хамтран  энэ сарын 6-12-нд зохион байгуулж буй уг наадамд тэрбээр АНУ-ын кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байгаа.

    Тэрбээр “Монголын кино урлагийн өнөөгийн хөгжил” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд тус зураглаачдын холбооны гишүүдтэй хамтран Мексикийн кино урлагийн сургуулийн оюутнуудад сургалт зохион байгуулах гэнэ.

    Зураглаач залуу цахим хуудастаа “Энэ наадамд Азиас бусад кино урлаг хөгжсөн олон улсын уран бүтээлч оролцдог юм байна. Манай уран бүтээлчид ирэх жилээс бүтээлээрээ оролцвол Азиас анхдагч болох учир нэлээд юм дуулгана даа” хэмээн бичжээ.

    Испани хэл дээрх кинонуудын “Гвадалахара” хэмээх энэ олон улсын наадмыг 1986 оноос хойш жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг болжээ.  

                                                                                                                                    Г.Золзаяа 

      

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй