ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүнсээ хадгалах болоод зөв хэрэглэх ашигтай аргууд

    1. Сонгино, сармисаа цаасанд хийж хадгалвал ядаж 2 сар муудахгүй хадгалж чадна.

    2. Нимбэгээ шахахын өмнө 10-20 секунд шарах шүүгээнд хийгээд шахвал илүү амар.

    3. Алимны этилийн хий төмсийг муудахаас хамгаалдаг учир хамтад нь хадгалах хэрэгтэй.

    4. Шоколадны крем дууссан бол халуун сүү хийгээд ашиглаарай.

    5. Банана хадгалахдаа үзүүр хэсгийг нь гялгар уутаар боож тавьбал 3-5 хоногоор удаан хадгалагдана.

    6. Ногоон ургамлууд амархан мууддаг учир зурган дээрх шиг тос хийж хөлдөөж хадгалах хэрэгтэй.

    7. Навчит байцаануудыг гялгар уутанд хийж хадгалвал илүү удаан чийгээ хадгална.

    8. Пиццаг хайруулын тавганд халаавал тос ялгарах нь бага байдаг.

    9. Броклиг мөнгөн цаасан ороовол илүү удаан хадгалагддаг.

    10. Самрын тос нь ёроолдоо тунасан байдаг учир идэхийн өмнө хэдэн цаг тагаар нь урвуу харуулж тавих хэрэгтэй.

    11. Дууссан шилтэй майонезийг шавхахдаа халбагаа тосолж байгаад хутгах нь илүү үр дүнтэй.

    12. Хөргөгчөө онгойлгох тоолонд халуун агаар орж хөргөгчинд байгаа хүнсийг хурдан муутгадаг. Хэрвээ хөргөгчний тавиур болгон дээр савтай ус тавьбал хөргөгчний хүйтэн хэмийг өөрлөлгүй хадгалахад тустай.

    13. Жимсийг цагаан цуутай усаар угаах нь бактерыг устгахад илүү үр дүнтэй байдаг.

    14. Өндгийг чанаад гаргахаасаа өмнө хальснуудыг нь хагалвал дараа нь хальслахад амар байдаг.

    15. Бяслаг үрэхийн өмнө хөлдөөгчинд 30 минут байлгаж байгаад үрвэл илүү хялбар байх болно.

    16. Хэрчсэн алим болон лийр агаарт амархан өнгөө алддаг. Хэрэв та хэрчсэн жимсээ зөгийн балтай усанд хэдхэн минут байлгаад ширээгээ засвал хэдэн цаг өнгөө алдахгүй байж чадна.

    17. Өндөг хальсалж байхдаа хайруулын тавган дахь тосондоо хальсны хэлтэрхий унагачихвал авахад амархан арга:

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй