ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрийн эзэгтэй зүг мөр гаргахыг цээрлэдэг

    Сар шинийн баяраар монголчууд ерөөл бэлгэдлийг нь бодож үгийн сайныг хэлж, бүгдийг цагаан гэгээнээр  хардаг уламжлалтай.  Тэр тусмаа шинэ оны эхний өдөр болох Шинийн 1-нд хийж болох, болохгүй үйл, үг  гэж бий.  Энэ өдөр таван тансаг идээгээ засаж, бууз баншаараа зочноо дайлан хэн хүнийг муу сайн гэж ялгалгүй, ирсэн зочин бүрийг хүндэтгэлтэйгээр угтах учиртай. Мөн ахмад настнаа хүндэлж балчир үрсээ баярлуулж, архи ууж агсам тавихгүй, хэрүүл тэмцэл үүсгэхгүй, зодолдохгүй, ан гөрөө хийхгүй байхыг монголчууд эртнээс эрхэмлэж иржээ. 

    Шинийн нэгний өдөр айлын эзэгтэй гэрээс гардаггүй эртний ёс байжээ. Учир нь эмэгтэй хүнийг тэр айлын даллаганы уут хэмээн үздэг  байна.  Шинийн нэгэнд тэр айлын буян хишиг цаглашгүй дэлгэрч байгаа учраас тухайн өдөр эм хүн айл хэсдэггүй уламжлалтай байжээ.

    Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн  наран ургахтай зэрэгцээд хийморь зүгтээ гараад буян хишгийн зүгээс гэртээ орж ирдэг. Харин айлын эзэгтэй зүг мөр гаргахыг цээрлэдэг байсан. Мөн шинийн нэгний өдөр цаглашгүй дэлгэрсэн буян хишгээ гэртээ хадгалан үлдэх үүднээс өөрийн гэртээ заавал хонодог учиртай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй