ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Угаалгын өрөөг чимэх ургамлууд

    Хүмүүс ихэвчлэн зочны болон унтлагын  өрөө, гал тогоондоо тасалгааны ургамал тарьдаг. Тэгвэл гэр орны тав тухтай байх ёстой бас нэгэн хэсэг болох угаалгын өрөөнд ч ургамал тарихаа битгий мартаарай. Угаалгын өрөөг тасалгааны ургамлаар чимэглэх хэв  маяг  сүүлийн үеийн интерьерт дизайнд дэлгэрээд буй. Угаалгын  өрөөнд  ургахад тохиромжтой чийгшил их шаарддаг олон ургамал бий.

    Угаалгын өрөөнд гэрэл  бага, чийгшил их шаарддаг зуун наст, цахирмаа, хулс, мөнхрөөний төрлийн ургамлууд ургуулж болно. Эдгээр ургамлууд угаалгын өрөөг тань эерэг эрчим  хүчээр  цэнэглэж, мөн сайхан чимэглэл болж чадна.

    Зуун настыг нарны шууд гэрлийн дор  байрлуулах хэрэггүй. Хэрэв угаалгын өрөө чинь цонхтой бол цонхны ойролцоо тавиарай.

    Хулс зай бага эзэлдэг, өвөрмөц өнгө төрхтэй тул угаалгын өрөөний тань гол чимэг байж чадна.  Өндөр  ургасан хулсаа гоёмсог саванд хийж газар  байрлуулаарай.

    Мөнхрөөг угаалтуурын дор, эсвэл эзгүйрээд байгаа аль нэг буланд байрлуулаарай. Мөн тансаг зэрэглэлийн угаалгын өрөөний ч  чимэг болж хувирах боломжтой. Үүнийг таны сэтгэмж л мэднэ.

    Угаалгын өрөөнд цахирмаа хэрхэн өнгө нэмснийг харж байна уу. 20 мянган төрөл зүйлтэй уг цэцэг орчин  үеийн хэв  маягийг  угаалгын өрөөнд тань төвөггүй авчирч чадна. Чийглэг, дулаан орчинд сайн ургадаг цэцэг тул бусад газар  байрлуулснаас арчилгаа ч бага шаардана.

    Угаалгын өрөөнд  тохирох дараагийн  цэцгээр үүнийг санал болгоё. Уг цэцгэнд өндөр  хөлтэй тавиур тохиромжтой.

    Унждаг сав нь угаалгын өрөөний зайг хэмнэх давуу талтайгаас гадна өвөрмөц шийдэл болдог.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй