ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн “СЭТГЭЛ”-ийг шинжээрэй

    Сэтгүүлч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор  Лханаагийн Мөнхтөр СЭТГЭЛ хэмээх  бодрол ойллогын нэгэн номоо уншигч таны оюуны алган дээр дэлгэлээ.  Энэ номыг ариутган шүүсэн эрхэм хоёр  нөхрийн  онцолсноор та бүхэнд  номын тухай тодруулж байна.  “Сүүлийн үед  эрдэмтэн судлаачид, үгийн урлагийн мэргэд  хүний дотоод буюу хийсвэр  далд ертөнцийн нууц руу нэвтэрч эрэл хайгуул хийх  шинэ хандлага бий боллоо.  Энэ нь хүн төрөлхтөний оюун сэтгэлгээний хөгжлийн жам бололтой. Учир нь уламжлалт мэдлэг ухаан  гадаад буюу биднийг хүрээлэн байгаа  бодит ертөнцийг олон талаас нь  судалсан атлаа хүн өөрийгөө, тухайлбал оюуны болон сэтгэлийн ертөнцөө  нарийн таньж мэдээгүйтэй холбоотой.


    Хүний дотоод ертөнцийн нууцад нэвтрэх  тэнд эрэл хайгуул хийдэг хүмүүсийг  ажиглавал гүн ухаантнууд,  зохиолч сэтгүүлчид л голдуу  байдаг.  Энэ чиглэл рүү оюун ухаан,  бодол эрэгцүүллээ хандуулвал харьцангуй шинэ,  бас сонирхолтой байдаг.  Сэтгэлийн ертөнц бол  олон өнгө төрхтэй, хязгааргүй их орон зайтай ертөнц. Тийм ч учраас сайхан муухай, зөв буруу, халуун хүйтэн, хатуу зөөлөн, ...гэх мэт үй олон  үнэлэмжтэй, уймрах, догдлох, баясах, хөдлөх, зовох, уйлах дуулахаас шаналах,  шимшрэх хүртэл тоо томшгүй үйл үйлдэл хийдэг ертөнц билээ.
    Сэтгэлийн энэхүү ертөнцөөр  аялж далд нууцыг нь нээх зам бол эрэгцүүлэл бясалгал, бодрол яах аргагүй мөн. Эрдэмтэн зохиолч  Лханаагийн Мөнхтөр хүмүүний сэтгэлийн ертөнц рүү дөтөлсөөр  улмаар үүд хаалгаар нь орж, өрөөнд нь тухалж,  оюуны эрэл хайгуул хийсэн цөөн уран бүтээлчдийн нэг.   .... Л.Мөнхтөртэй түүний эсээгээр дамжуулан  эрхэм уншигч та уулзаарай. Тэр их л зөөлөн  хүн дээ... Тэгээд ч “Зөөлөн зөөлөн замбуулин” гэж учирласаар яваа нэгэн....хэмээн  доктор, профессор    Ц.Өнөрбаян онцолсон бол, “Сэтгэл” номын редактор “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч  сэтгүүлч  Б.Элбэгзаяа  “... Зохиолч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрт өнөөдрөөс эхлэн сэтгүүлчээс гадна “Сэтгэлч” хэмээх онцгой нэгэн ондоошил гуншин нэмэгдэнэ гэдэгт хувьд эргэлзэх юм алга. Тийм ээ. Би үсгийн алдаа гаргаагүй шүү. СЭТГЭЛЧ!! Ус сайн мэддэг, усны судлыг гайхалтай олж таньдаг, ус гаргаж нээдэг, мөн сайн сэлдэг хүнийг монгол хэлээр “усч” хэмээмүй. Мал гойд таньдаг, малаан үргэлж таргалуулж, өсгөн, ашиг шимийг нь нэмэн, аварга баатар бологсдыг “малч”, тус ямагт бүтээж, хэн хүнд тусалж буян хураадаг хүнийг “тусч” гэдэг. Үүн лүгээ адил, сэтгэлийн олон янз байдал, сэтгэл хөдлөл, хүмүүний зан араншин, сэтгэц хийгээд сэтгэл хоёрын холбоо уялдааг уран сайхны аргаар судалж нээн, тэрхүү сэдвээр бие даасан бүтэн цогц ном бүтээсэн хүнийг “сэтгэлч” гэж нэрлэх боломж зохиогч өөрөөн эл номд дурдсанчлан, “хэлний талаасаан боломжтой” л хэрэг шүү дээ.
        Учир нь, уншигч абугай нар түүний уран бүтээлийн гэхээсээн илүү “сэтгэл судлал”-ын шинжтэй бүтээлийг энэ цаг мөчөөс ухаарч уншиж, түүний болоод өөрсдийнхөөн хэн болох тухай, хүн чанарынхаан хэмжээ дамжааг толины өмнө зогсох мэт харж эхэлж байнам. Үнэхээр л зарим зан чанарын тухай нь уншихад олон олон таньдаг нөхөд “харагдаад” л байна...“...Энэ ном бол нэг талаас
    Л.Мөнхтөр гэдэг уран бүтээлчийн сэтгэлийн “шинжилгээний” бүтээл болохоос гадна нийт монгол хүний, цаашилбал хүмүүн төрөлтхний нийтлэг зан араншин судлалд ч нэмэр хандив болох, үгээр үгүүлэхүйн сурах бичиг, бидний эл он түүхийн өвөрмөц яруу найрагч Б. Галсансүхийн анх монгол утга зохиолд үүтгэж гаргасанчлан сэтгэл хэмээгч зүйл олон янзын ааш араншин, үйлдэл хөдөлгөөнтэй “эрхтэн” мөнийг батлан тодорхойлсон судалгааны ажил ч бас мөн гэлтэй.
        Уншигч олон, цаг хугацаа хоёроос өөр ямар ч шударга шүүгч уран бүтээлийг үнэлж цэгнэдэггүй. Тийм байтал тэдний “урдуур орон”, элдвийг нуршин чилээсэнд гүнээ хүлцэл өчмү.
        Монгол бичгээрээн давхар хөрвүүлэн гаргаж буй нь эсгий туургатан, омог монгол үндэстний хувьтнаа ялгамжгүй хүрэх оюун эрдмийн оньсон түлхүүр, ухаалаг шийдэл мөн гэдгийг талархан тэмдэглэе.” хэмээжээ.

                        
        

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй