Монгол газар компанийн дампуурлыг зарлах шүүх хурал Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд өчигдөр болох байсан ч хойшлууллаа. Тус компаниас авлагатай аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шүүхэд нэхэмжлэл гаргахыг хэвлэл мэдээллээр дамжуулан зарласан. Тэгвэл тус компаниас авлагатай иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул нэхэмжлэл гаргах боломжийг хангах үүднээс шүүх хурлыг энэ сарын 17-ны 12 цаг хүртэл хойшлуулсан байна.
Дампуурлын тухай хуульд зарласнаар нэхэмжлэгч талууд хамтран хурал хийж тухайн компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө батлах эсэхээ шийдэж, хэрэг гүйцэтгэгч гэх хүнийг томилдог ажээ. Ингэснээр тухайн компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шүүх хэрэг гүйцэтгэгчид олгож, хяналт тавьдаг байна. Тэгэхээр Монгол газар компанийн эд хөрөнгийг хамгийн боломжит өндөр үнээр худалдаж орлогыг нь хохирогчдын хохирлыг барагдуулахад зарцуулж болох юм байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт