ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрийн нөхцөлд скраб бэлтгэх аргууд

    Давс, бор элсэн чихрийн скраб

    Далайн давстай скраб ерөнхийдөө их үнэтэйд тооцогддог. Гэхдээ та гэрийн нөхцөлд хүнсний давс элсэн чихэр хоёрыг 50 50 хувийн харьцаатай хольж бага зэрэг усаар зуураад түүгээрээ биеийн арьсаа үрж угааж болно. Арьсны гүн бохирдлыг хамгийн сайн цэвэрлэдэг.

    Банана, элсэн чихрийн скраб

    1 ширхэг банана

    3 хоолны халбага элсэн чихэр

    2 грамм ванилла сахар, нунтаг байхад л та гайхалтай чийгшүүлэгч үйлчилгээтэй скраб хийж болно. Бананаа сайтар нухаад, элсэн чихэр, ванила нунтгаа хольж хутгаад өнгө нь бор болж эхлэх үед нүүрэндээ 5 минут орчим маск болгон тавиад угаахдаа сайтар үрэхээс гадна биеэ угааж болно.

    Давс, тосны скраб

    Хүнсний давс эсвэл далайн давс, өөрийн тань хэрэглэдэг биеийн тос хэрэгтэй. Ингээд хэр их скраб бэлтгэхээсээ хамаарч давснаасаа шилэн аяганд таслан авч мөн хэмжээний биеийн тос дээр нь нэмж хутгаад л гуужуулагч маань бэлэн боллоо. Дараа нь халуун бүлээн баннтай усанд хэсэг сууж арьсаа зөөлрүүлсний дараа арьс бүрэн хатаагүй чийгтэй байх үед энэхүү гуужуулагчаараа арьсаа гуужуулаарай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй