Бөхчүүд ихэвчлэн бөхийн удамтай бүсгүйг амьдралын ханиараа сонгодог гэж болно. Энэ замаар алхалгүй, мисс бүсгүйг ханиараа сонгосон хүн бол Монгол Улсын аварга Д.Сумъяабазар. Өдгөө хоёр хүүхдийн аав ээж болж, сайн муу маш их хэл аман дунд олон жил ханилсан Д.Сумъяабазар, Ч.Мичидмаатай нар анх Мартын 8-ны өдөр албан ёсоор танилцсан гэсэн.
Миссийн аав сийлбэрч Ч.Чуваамидын гэрээр залуухан бөх Д.Сумъяабазар найз Г.Өсөхбаяраа дагуулан байнга ирж “Танаар нэг сайхан сийлбэртэй ширээ хийлгэнэ ээ” гээд л байдаг байж. Олон удаа ингэж ирсэн ч нөгөө ширээгээ хийлгээгүй, харин бага охин Ч.Мичидмаад нь санаархаж явсан нь тэр байж.
Анхны болзоон дээрээ бас л найзыгаа дагуулан ирсэн аварга бараг юм яриагүй, харин Өсөхбаяр л Сумъяагаа магтаж ярьсаар байгаад ”өндөрлөсөн” гэдэг.
Анх харахад их сайхан биетэй, нүдэнд дулаахан залуу харагдсан, танилцсан өдрөө өгсөн цэцэг одоо ч сэтгэлд тод санагддаг хэмээн мисс бүсгүй дурссан нь бий. Тэрээр бөхийн гэргий болохоосоо өмнө огтоос бөх сонирхдоггүй байжээ. Ямартаа л, “Заан гэж ямар хүнийг хэлдэг юм” гэж Сумъяагаас шинэхэн байхдаа асууж байсан гэдэг. Бөх хүнтэй сууна гэж төсөөлдөг ч үгүй явдаг байсан тэрээр бөхчүүдийг мангар юмнууд гэж боддог байснаа нуугаагүй юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт